Ангилал: Үзэсгэлэн

Өнөөдөр Маршал Чойбалсаны мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монгол улсын тусгаар тогтнолд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт Монголын Үндэсний музейд нээгдэх ажээ.

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй “Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь” Дорнод аймгийн Дашбалбар сумыг сурталчлах 90 жилийн ойн ажлын хүрээнд Ардын зураач Г.Одонгийн уран зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу 2 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч, МУЭХ-ны уран бүтээлч, Өлзийсүрэнгийн Батсүрэнгийн “БАЙГАЛЬ” уран баримлын бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.01.26-02.05-ны хооронд дэлгэгдэж байгаа билээ.

МУЭ гишүүн, Blue moon арт галерейн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “БАЙГАЛЬ” нэртэй үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 01.26-02.05-ны хооронд дэлгэгдэх гэж байна.

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийг “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэх гэж байна. Үүнд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд буюу өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.

Цуглуулагч Д.Баясгалан, Б.Болдсайхан нарын хувийн цуглуулгаас бүрдсэн зураач Сосай (Г.Содномсамбуу) агсны “Хэн бэ?” үзэсгэлэн Лилиум Галерей-Лоунжид энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр зураач Сосайгийн 1960-2000 оны хооронд буюу монголын нийгмийн хоёр өөр тогтолцоог дамжин бүтээсэн шилдэг бүтээлүүд болон “Сосай ба хөгжим-бүжиг-дэлгэц” синтез зохиомжийг дэлгэн үзүүлжээ.

“Blue Moon” арт галерейн Аялагч Зураачдын Клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “БОДОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 12 сарын 26-01 сарын 08-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.