Ангилал: Зөвлөгөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.

Зураач Х.Заяатын “ДОМОГ ЭХЛЭХ ЦАГ” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээгдэх гэж байна.

Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.

Зураач Ш.Ядамсүрэн, А.Өлзийбаатар нарын усан будгаар урласан зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерэй”-д нээгдлээ. Ш.Ядамсүрэнгийн хувьд Австралид олон жил амьдарсан байна. Улмаар Австралид сурсан мэдсэнээ Монголдоо толилуулахаар ийнхүү бие даасан үзэсгэлэнгээ нээж байгаа нь энэ юм.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нарын “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” өнөөдөр 17.00 цагт “Цагаандариум” арт галлерейд нээлтээ хийлээ.

“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.

Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас