Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Аавын хайр” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Аавын хайр” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг19/04/2012Шинэчлэгдсэн:10/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.  Хэрэв би иш үзүүлэх чадвартай  мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас

Аавын сүрлэг сайхныг, ээжийн уяхан сэтгэлийг магтан дуулах сайхан. Тэднийхээ сайн сайхан бүрийг амь амьдралдаа байлган үр хойчдоо улам сайжруулан өвлүүлэн үлдээх нь бүр ч сайхан. Гэвч хаа нэгтээ элдэв зүйлийг эргэцүүлэн суухад аавын хайр, аавын сэтгэл жаахан дундраа юу гэлтэй…  Аавын хайр гэж чухам яг юусан билээ.

Амьдралд минь хүч, сэтгэлд минь утга учир өгдөг далдхан мэт санагдах тэр хайрыг заримдаа бид  өөртөө байхгүй гэж бодоод өрөөлөөс яаран сандран хайгаад байгаа мэт. Өөртөө  байхгүй гэж бодоод бусдаас эрж хайдаг тэр олон юмсын дотор аавын минь хайр байдаг гэж үү?

 Аав нар минь! Тэр хайранд захирагдан  тэр хайрыг сэтгэлийнхээ дотор үргэлж байлгах аваас өрх бүр амгалан, төр минь бөх, олон түмэн амар жимэр байх буй.
 Энэ хайрыг мэдрэхэд, энэ хайраар амьдралаа харахад зураач Д.Батнасангийн бийрийн бичлэг өнгө будгын зохицол сэтгэлийн чинь дотор нэгийг шивнэн хэлэх буйзаа.

Нэгэн үдшийг сонирхолтой содон зочдын дунд урлагийн сэдвээр яриа өрнүүлэн өнгөрөөхийг хүссэн хэн бүхний өмнө эл үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй юм шүү. Та “Цагаандариум” галерейд тухлан саатаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

08/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.