Ангилал: Оддын амьдрал

Монголын хошин шогийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ц.Ганбаяр буюу Ганбаа.

УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Жүжигчний мэргэжлийг эзэмшээд анхны тоглосон уран бүтээл нь “ Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

Сонгодог хөгжмийн төлөөлөл болж маш эрч хүчтэй гарч ирж байгаа хийлч бол О.Байгаль. Тэрбээр зургаан настай байхаасаа л хийлтэй хол­богдчихсон гэдэг.

Хийлч бүсгүй маань монгол ардын бүжиг бүжиглэх, уран зураг цуглуулах дуртай. Түүнчлэн Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн, н.Лхамсүрэн, С.Машбатаас эхлээд Монголын нэртэй зураачдын бүтээлийг цуглуулдаг байна. Энэ удаад хийлч бүсгүй маань хагас нүцгэн зургаа найзууддаа сонирхуулж “wow” үнэлгээг авав.

АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд оролцсон чөлөөт бөхийн баг тамирчдийг аварга Д.Дагвадорж хүлээн авлаа.

Тэрбээр ДАШТ-ээс хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпийн хоёр эрх өвөртөлсөн тамирчдад мөнгөн аяга, алтан гулдмайгаар шагнаж урамшуулсан юм.

Гэрэл зураг дээрх эрхэм жүжигчдийг өдгөө андахгүй танина. Р.Анхням “Чонон сүлд” киноны гол дүрийг бүтээж олныг шуугиулсан. Ц.Ганзориг “Овжин охид” киногоороо олны танил болсон билээ. Авьяаслаг жүжигчид одоогоос 13 жилийн өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хамт тоглож байсан.

Жүжигчин Хүрэлээг хошин урлаг сонирхогчид андахгүй ээ. Сүүлийн үед тайзнаа биш “Цогоо гуай” хэмээх цуврал рекламаар үзэгчдтэйгээ уулзах болсон.

Түүний охиныг Намуун гэдэг. Тэрбээр “Тагнуулч аав” кинонд аавтайгаа хамтдаа тоглосноор олны танил болсон удаатай. Гэхдээ үүнээс өмнө түүнийг загвар сонирхогчид илүүтэй таньдаг байсан гэдэг. Түүний шинэ төрх овортой харагдуулж байна гэх шүүмжийг дагуулсан ч гэлээ 1500 гаруй хүмүүст таалагдав.

Жүжигчин Т.Хулан Багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Тэрбээр 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн. Сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон юм.

“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Түүнийг МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг “Цоглог” хөтөлбөрийг олон жил хөтөлж байсныг өдгөө санаж буй биз.

Орой болгон МҮОНТВ-ийн мэдээний цагаар үзэгч түмэнтэй уулздаг нэвтрүүлэгч Д.Одзаяаг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр өмнөх үеийнхээ олон сайхан нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа. Түүнийг залуус “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээр нь илүүтэй танина.