Ангилал: Одод

Энэ жилийн “Даншиг наадам” албан бус “мисс”-тэй болж, ард түмэн тэр сайхан бүсгүйг олны дундаас онцлон магтаж байна. Өнөө өглөөнөөс эхлэн цахим ертөнцөөр жороо морины уралдаанд түрүүлсэн оролцогчийг бус тавдугаар байрт шалгарсан М.Баярмаа гэх бүсгүйн сайхныг гайхаж, ам уралдан ярьж байх юм.

“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киногоор цөөнгүй хүний танил болсон “Эмоци” хамтлагийн залуу жүжигчин Г.Эзэнмөнхийг танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр жүжиглэхийн хажуугаар шаггүй сайн дуулдаг залуу түүнийг дуулах нь үзэгчид, сонсогчид нь ихэд таалагддаг гэдэг. Саяхан хайрт ханиасаа гэнэтийн бэлэг авсан гэнэ шүү. Түүний энэхүү бэлгийн мянга 300 гаруй хүнд таалагдаж мөн 9 мянга 600 гаруй хүн үзжээ.

Дуучин Р.Номин-Эрдэнэ гэр бүлтэй болж бүл нэмээд урлагийн тайзнаасаа хөндийрлөө гэж багагүй шуугиан дэгдсэн. Энэ тухай “Одоо болно оо, гэр бүл, бизнестээ үлдсэн цаг зав, хүч чадлаа зориулмаар юм” хэмээн тайлбарласан удаатай. Түүний хөөрхөн охин Жасмин их том болжээ.

Охид, бүсгүйчүүдийг үргэлж стиль, имиж, үс засалт гээд тун чиг загварлаг байдлаараа татаж байдаг дуучин Ану хоёр охинтой. Түүний том охин Бүжинхэн 2 настай бөгөөд хэлд орох дасгалаа ийн хийдэг гэнэ шүү.

Энэхүү дөрвөн эрхэм одоогоос 9 жилийн энэ өдөр “Маск” продакшнаа байгуулж байжээ. Өнөөдөр тус продакшны есөн жилийн ой тохиож байгаа юм. Үргэлж инээд хөөр бэлэглэж, хэцүү нийгмийг зөөллөж байдаг тус хамтлагийнхан удахгүй үзэгч олонтойгоо шинэ уран бүтээлээрээ уулзах гэнэ.

Ахмад хойч үеийнхнээсээ илүүтэй, шинэ залуу жүжигчид сүүлийн жилүүдэд эрчимтэй хүч төрөн гарч ирсэн залуучуудын нэг нь жүжигчин Мөнхгэрэл.Тэрбээр даруухан авьяаслаг жүжигчин гэж олноо хүндлэгдэж байсан ч урлагийн тайзаа орхисон.

Х.Намуун “За би гэдэг хүн дуулах талаар огт ойлголтгүй хүн шүү аймаар мэргэжлийн юмнууд яриад байв аа мэдэхгүй шүү. Дураараа гусаад л хаячихлаа. Зүгээр дуртай дуугаа дуулсан болно. Битгий гүн гүнзгий хүлээж аваарай хүмүүс минь. Дуучин болох гээгүй шүү” гэж анхааруулж байгаад хамтран дуулсан бичлэгээ өөрийн цахим хуудастаа байршуулав.

“UBS” телевизийн хөтлөгч Анхбаярыг уншигч та “Хэцүү анги” олон ангит киноны ангийн даргын дүрээр илүүтэй сайн танина. Түүний төрсөн өдөр энэ сарын 4-нд тохиосон бөгөөд тэрбээр “Монгол үндэсний хувцасаараа гангарч, монгол хоолоор зочддоо дайлсан гэнэ шүү.