Ангилал: Оддын амьдрал

Анхлан “Universe best songs” наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно. Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ.

Үндэсний шоу “Му Voice” нэвтрүүлгийн эхний дугаар UBS телевизээр орон даяар цацагдаж эхэлсэн билээ. Тус шоу тэмцээн нь өмнө “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” нэртэйгээр олны хүртээл болдог байсан юм.

Балжинням, Дашням энэ өдөр бол “Монгол коммент” хэмээх нэвтрүүлгээрээ олны танил болсон сэтгүүлч М.Батбилэг мөн өчигдөр хуримаа хийж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ өдөр бас нэгэн хөтлөгч хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Тодруулбал UBS телевизийн хөтлөгч Н.Амараа хуримаа хийж байна.

Монголын хамгийн баян жүжигчин гэгдэх болсон Ж.Баясгаланг танихгүй хүн үгүй. Түүнийг баян хэмээн дуудах болсон нь урлагийн найзуудаа ивээн тэтгэдэг учраас л ийн “баян Баясаа” гэдэг болсон гэх.

Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний амьдралын аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна.

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан хоёр удаа зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ жил “My Voice” хэмээн нэрээ өөрчлөн шинэлэг өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл боллоо.