“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” гэх кинонуудаараа үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Оюунтуул уншигч таны эчнээ танил.
Тэрбээр МN 25 дугаар суваг телевиз “21000” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн оноос эхлэн хийж буй. Энэ шоуны дөрөв дэх цуврал ирэх сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн дугаарт жүжигчин бүсгүй “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээтэй өрсөлджээ.
