Ангилал: Оддын амьдрал

Мисс Т.Туяамаа хайртай залуутайгаа учирч Австрали улсыг зорьсон билээ. Сүүлийн үед хайртай гэргий, найз бүсгүйнхээ нэрийг биен дээрээ шивүүлдэг моод дэлгэрсэн. Энэ моодыг түүний хайрт н.Төр-Эрдэнэ чээжин дээрээ нэрийг нь мөнхөлж гал халуун хайраа илэрхийлж олонд гайхуулаад авсан удаатай.

Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ.

БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Анутай тодорсон билээ. Тус тэмцээн э12 дугаар сарын 19 ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд тэрээр сайн үйлсийн аян, авьяаслаг мисс, спортлог мисс зэрэг төрлүүддээ илүүтэйгээр анхаарал хандуулж оролцож байгаа юм.

Жүжигчин Бат-Өлзийгийн хүү драмын театрын залуу жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан Н.Мөнхсоёлыг уншигчид “Хөлтрөг”, “Фейсбүүк од”, “Мөрдөгч” зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь мэдэх биз ээ.

Буриадын анхны хамтлагийг үүсгэн байгуулагч “ХАТХУР ЗУ” хэмээх хип хоп хамтлагийн уран бүтээлийг манай хип хоп сонсогч залуус бүгд мэдэх биз ээ. Тэгвэл хамтлагийн реппер Дзе буюу Д.Алдар энэ долоо хоногт манай улсад ажиллаад буцлаа.

Ер нь хүүхэд гаргаснаар хүн буруутна, хохирно гэж хэзээ ч байдаггүй. Хүүхдээ хараад гэртээ удаан суухаар хүн зориглож уран бүтээл хийж чаддаггүй юм билээ. Харин нөхөр маань надад их урам зориг өгсөн. Тэр үед уран бүтээлээ таслаагүй л дээ, гэхдээ яг дорвитой уран бүтээл хийж тууштай явж чадахгүй байсан. Намайг зоригжуулсаар байгаад уран бүтээлд минь шамдаж оруулсан даа хэмээн ярих дуртай.