“Хувьсал” продакшныг бид чадварлаг жүжигчид, чадварлаг уран бүтээлүүдээр нь хэдийнээ андахгүй болсон билээ. Тус хамтлагийн уран бүтээлчид “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдэд амжилттай хүргэсэн бөгөөд үзэгчдээс маш өндөр үнэлэмжийг аваад байгаа билээ. Харин тэд саяхнаас дэлгэцийн 3 дахь уран бүтээлдээ ороод байгаа нь “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино бөгөөд тус киноны зохиолчоор жүжигчин А.Ганчимэг ажиллажээ.
Ангилал: Оддын амьдрал
Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салаад удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран…
Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалд Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Арван таван настайдаа арлын Япон улсыг зорьж, анх сумо бөхөд хөл тавьсан тэрээр Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа бидний бахархал болсон залуусын нэг билээ.
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укаг танихгүй хүн ховор. Ганган хээнцэр түүний гол имиж нь шаргал үс. Өнгөрсөн онд хүүтэй болж үрийн зулай үнэрлэсэн тэрбээр уран бүтэлэээсээ түр чөлөө авсан байгаа билээ. Энэ удаад дууч бүсгүйн багын төрхийг хадгалсан гэрэл зургийг сонирхуулж байна. Жоохон байхдаа туранхай шар охин байсан бол өдгөө ч гоолиг төрх нь хэвээр улам үзэсгэлэнтэй бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
50 нас хүрсэн ч гоо сайхнаа эрхэмлэгч бүсгүй бол Н.Ган-Од. Өнгөрсөн онд өөрийгөө төгс эмэгтэй болж чадлаа хэмээн тунхагласан. Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан аж. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчилсөн.
Олон сайхан бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон дуучин Анугийн урлагийн замнал тийм ч урт, дардан байгаагүй ээ. Эхэндээ алаг эрээн хувцаслалтаараа олонд танигдсан ч өдгөө намба сууж эгэл хэрнээ ихэмсэг имижтэй ээж болсон.
Монголын сайхан миссүүд нэг бол монголжин төрхтэй гэдгээрээ бусад сайхан бүсгүйчүүдээс ялгардаг Б.Сайнаа өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Тэрбээр “Эра модель” агентлагийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан билээ. Халамжит гэргий, сайн ээжийн үүргээ гүйцэтгээд загварын тайзнаасаа түр хөндийрсөн
Нийтийн дуучдын төлөөлөл болох МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дуулан олонд танигдсан залуу дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Universe best songs” наадамд оролцжээ.
Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд манай улсад одоогоос 3 жилийн өмнө хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн гол зорилго нь Монголоос өөрийн шинэхэн уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах байсан гэдэг. БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт кино хийх гэж буйгаа дуулгасан. Тэгвэл уг шалгаруулалт жүжигчин Р.Анхням шалгарсан юм. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна.
Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Францын кино найруулагч Jean-Jacques Annaud бүтээл “Wolf Totem” буюу “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийлээ.
