Ангилал: Оддын амьдрал

Монголын хип хоп урлагт шинэ содон уран бүтээлүүд гаргаж, гаргасан уран бүтээл болгон нь залуучуудыг байлдаг дагуулж чаддаг дуучин бол реппер Цэцэ буюу Цэцэнбилэг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй бизээ. Тэгвэл тэрээр ганцхан дуулах урлагт анхаарлаа хандуулах бус нийгэмрүү чиглэсэн олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог манлайлагчдын нэг.

Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдгээ өнгөрсөн онд гардан авсан билээ. Тэрбээр хамтлагтаа 20-н жилийн турш хөгжимдхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн.

“Universe best songs” наадмаас төрөн гарсан залуу дуучин П.Баярцэнгэл чамгүй амжилттай яваа нэгэн. Түүний дуулсан дуу болгон нь сонсогчдын чихэнд хоногшин үлдэж чаддаг гэхэд хилсдэхгүй билээ. Тэгвэл залуу авъяаслаг дуучин маань дуучны амьдралаасаа түр завсарлан Онч мэргэн продакшны анхны уран бүтээлд тоглосон байна

“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч гэгдэж яваа. Тэрбээр 2013 онд “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр “Сити” дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан гэдэг.

“Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, “Сүүлчийн шөнө” зэрэг кинонд тоглосон О.Дөлгөөнийг олон түмэн хөөрхөн Дөлгөөн хэмээн өхөөрддөг. Олон эрчүүдийн хайрыг булаасан эмэгтэй заяаны ханиараа М.Очироо гэх залууг сонгосон. Хосууд өнгөрсөн онд хүүтэй болж О.Ивээлт-Од гэх содон нэрийг хайрласан юм. Залуу хосууд шинэ оныг тус тусдаа өнгөрүүлсэн. Учир юу гэхээр жүжигчин бүсгүй шинэхэн кинонд тоглосон бөгөөд зураг авалтандаа АНУ-руу явжээ.

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг хөөрхөн бүсгүй гурван хүүхдийн ээж билээ. Олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй маань хоёр хүүхдийн ээж болсон ч биеийнхээ галбирыг алдаагүй гуалиг сайхан хэвээр.

Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй олон жил хөдөлмөрлөж монголын урлагийг хөгжихөд түлхэц болсон охидын хамтлагийн нэг бол Sweetymotion хамтлаг. Тус хамтлаг хэдэн жилийн өмнө Америк улсыг зорьсон билээ. Харин тэд эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлийн ажилдаа шаргуу орж үзэгч сонсогчдыг хүлээлгээд байсан хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжсан. Харин sweetymotion хамтлагийн гишүүн дуучин Г.Сүндэрээ удахгүй сонсогч бүсгүйчүүддээ нууцаа дэлгэх гэнэ шүү.

уунд дуртай ард түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хуурдсан МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг танихгүй олон гэж үгүй ээ.