МУГЖ Д.Хүрэлээгийн бүтээсэн дүр болгон нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэг чадварлаг жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Саяханаас жүжигчин Хүрэлээгийн охинХ.Намууныг бид андахгүй болсон. Аавын охин МУИС-ыг татварын нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн ч тэрээр аавынхаа найруулсан Тагнуулч аав УСК-нд дүрээ мөнхөлж жүжигчний авъяасаа нээсэн билээ.
Ангилал: Оддын амьдрал
Охидын хамтлаг дундаа чамгүй өндрөөр үнэлэгддэг хамтлагийн нэг бол 3 охин хамтлаг. Хамтлагийхан дундаа хамгийн царайлаг гэгддэг дуучин Анхмаа жүжигчин Беки-тэй хамтын амьдралаа эхлүүлсэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Дуучин бүсгүй маань саяхан өөрийн цахим хуудаснаа өөрийн хагас нүцгэн зургаа оруулж, гоолиг биеэ гайхуулаад авсан гэнэ шүү.
Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрласан фото модель Д.Ариунцэцэг хэсэг хугацаанд Сингапурт амьдарч байгаад ирсэн. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн “Ард түмний мисс” гэх эрхэм алдрыг үзэгч түмнээсээ хүртсэн эгэл даруухан энэ бүсгүй олны нүдэнд төдийлөн өртөх дургүй. Эх орондоо ирснээсээ хойш томоохон арга хэмжээнд оролцож, реклам сурталчилгааны зураг авахуулаас бусад үед тун ч нууцлаг байдаг тэрбээр сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцон мисс, загвар өмсөгч найзуудыгаа “уруу татаж” яваа.
Дуучин МУСТА Дуучин Сэрчмаа буюу Sally-г танихгүй хүн үгүй. Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally. “Хайрын дууч” шувуухай маань уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан ч удалгүй “Freezone” хамтлагтай хамтран “Миний нулимасыг салхи л арчина” хэмээх дууг шинээр дуулан урлагийн тогооноо буцан ирсэн. Уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар онлайн буу халалтын нэвтрүүлгийг хөтлөн хүргэж байгаа билээ.
Анх “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуугаар арга хэмжээгээ хөтлүүлэх гэсэн томоохон компаниуд цөөнгүй байдаг. Түүнд “хөтлөгч” хийх мэдрэмж бий үзэгчдийг уйдаалгүй шавилагхан хөтөлчихдөг нэгэн.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушка тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж, өсч яваа уран бүтээлч. Тэрбээр “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна” зэрэг бүрэн хэмжээний кинонд гол дүрүүдийг бүтээсэн.
“Монголын жүжигчин залуус Хонконгийн казиног бужигнууллаа” гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, олныг гайхшруулж байна. Тодруулбал: жүжигчин О.Отгонбат, дуучин Д.Цогтбаяр нар Хонконгт зураг авалтаар явж байх үедээ казиногийн Хонконг дахь салбараас 355.870 мянган доллар хожсон аж. Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа оруулсан байна
Азийн супер модель, мисс О.Ариунзулыг танихгүй хүн ховор. Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан. Түүний эгч О.Оюунзул нь фитнессээр хичээллэдэг нэгэн.
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ” Хараацай болон нисээд хайрт ээждээ очихсон” хэмээн дуулж байсан бяцхан хүү хоёр хөөрхөн хүүхдийн аав болжээ. Түүнийг флаш хамтлагийн дуучин Мийгаа гэдгээр нь залуус андахгүй сайн таних биз.
Анх урлагт “Шуранхай” хамтлагийн уртын дуучин хэмээн хөл тавьж олны танил болсон энэ эмэгтэйг Гантөгсийн Эрдэнэчимэг гэдэг. Өдгөө МУГЖ дуучин С.Жавхлангийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй сайн танина. Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилан дууч хосууд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охинтой болж оны өмнөхөн шинэ хүнээ өлгийдөн аван бүл нэмсэн.
