Ангилал: Оддын амьдрал

Дуучин Г.Эрдэнэтунгалагийг уран бүтээлийг нь сонсдог фэнүүд нь андахгүй сайн танина. Түүнтэй адилхан нэгэн охин мөрөөдлөө биелүүлжээ. Энэ тухай дуучин бүсгүй “Ж.Насанжаргал 1997 онд төрсөн. Долоон настайгаасаа намайг зурагтаар гарах болгонд өөрийгөө надтай адилхан гэж гэрийнхэндээ хэлдэг байжээ. Үрнийхээ төлөө үргэлжид сэтгэл зовж байгаа нэгэн сайхан ээж охиныхоо мөрөөдлийг биелүүлж бид хамтдаа цагийг үр дүнтэй сайхан өнгөрүүллээ

“Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэл Монгол дахь “Космо”-гийн шинэ оны эхний дугаарыг чимжээ.

“Мотив” хамтлагийн “Ганцхан чамдаа” клипээр олны танил болсон жүжигчин Чукаг царайлаг болохоор охидууд хайрын мессеж их явуулдаг гэсэн. Ганц бие байгаа болоод ч тэрүү анхаарлын төвд байгаа царайлаг жүжигчин маань үнэтэй бурхан хулгайлж охидын сэтгэлийг хоёрдуулахад хүргэжээ. Үнэлвэл 50 саяас дээш гарах үнэтэй уг бурхан түүний гэрт нь байсан бөгөөд ээжийгээ эзгүйд амжуулж аваад хил гарах гэж байсан байна.

Жүжигчин О.Дөлгөөнөө олон эрчүүдийг харцыг татаж явсан. Харин түүний хайрыг М.Очироо гэх залуу татсанаар тэд үерхэлээ эхлүүлсэн гэдэг. Хосууд өнгөрсөн онд хүүтэй болж анхны үрдээ О.Ивээлт-Од хэмээх содон сонин нэрийг хайрласан. Энэ удаад эгдүүтэй О.Ивээлт-Одын шинэхэн гэрэл зургаас онцлоё.

Шинэ он гарснаар Монголын киночдын дунд тэсрэлт хийсэн Танхай тээгч уран сайхны кино гарч удаан хүлээсэн үзэгчдийн ёстой нэг цангааг тайлах шиг болж байна. Сүүлийн үед тус киног үзэхээр кино театруудаар хөл тасрахгүй байгаа бөгөөд бүх үзвэр нь урьдчилан захиалахгүй бол шууд очиход дууссан маш их эрэлттэй байгаа гэнэ. Тус кино нь Монголын чадвартай чансаатай гэгддэг олон уран бүтээлчдийг нэг дор цуглуулж чадсан бөгөөд зохиолын хувьд ч урд өмнө нь хөндөгдөж байгаагүй, бас хөндөхөөс аргагүй нэгэн сэдвийг тусгаж чаджээ. Тус уран бүтээлд хүүхэд гаргах боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай олон арван залуу хосуудын дуу хоолойг тусгасан аж. Тэгвэл тус киног бүтээсэн жүжигчин Бархүү, Одончимэг нар өөрсдөө “Тээгч эх” хайж байгаа гэнэ.

“Монголоороо сэрэхүй” төв нээгдэх гэж байна. Энэхүү төвийг Дуучин СТА Г.Эрдэнэчимэгийн санаачлагаар монголдоо анхлан бий биелэгээ, уртын дуу, монгол бичиг, монгол баясгал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.

Тус төвд “Язгуур” хамтлагийн ахлагч н.Баянжаргал уртын дууны багшаар ажиллах гэж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн нэгдэх өдрөөс сургалт нь эхлэх гэж буйг дуулгалаа.

Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил болсон МУГЖ Н.Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт АНУ-ыг зорьж багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэд харийн нутагт ажиллалж амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ цувралаар хүргэхийн хажуугаар кино уран бүтээлээ ч мөн үргэлжлүүлэл хийж байсан юм.

“Мөрөөдлийн театр”-ын авъяаслаг жүжигчин О.Дөлгөөнийг бид олон сайхан уран бүтээлүүдээс мэдэх билээ. Өнгөрсөн жил тэрээр өөрийн хайртай залууг олон нийтэд танилцуулж гэр бүл болцгоосон билээ. Удалгүй тэд үрийн зулай үнэрлэж аз жаргал дүүрэн амьдарч байгаа бол саяхан түүний нөхөр түүнд гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичиж ямар их жаргалтай байгаагаа илэрхийлжээ.

“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэлийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй , чадварлаг дуучин хэмээн фенүүд түүнийг үнэлдэг. Гаргасан дуу бүр нь хит болж чаддаг дуучин залуугийн гэр бүлийн зурагнаас сонирхуулж байна.

Энэ бяцхан охин 1980 онд төрсөн. Түүнийг Г.Эрдэнэтунгалаг гэдэг. Үсээ хоёр салаа боож, номхон гэгч зогссон шавилхан охин энэ зураг дээрээ 3 настай байжээ. Харин өдгөө түүнийг бид Зохиолын дуучид дундаа хоолойны цар хүрээгээр ялгарч чадсан авьяаслаг дуучин гэдгээр нь илүүтэй танина.