Ангилал: Оддын амьдрал

МУГТ Н.Төгсцогт АНУ-ыг зорьж мэргэжилийн боксд хүч үзэхээр сэтгэл шулуудсан билээ. Харин түүний менежер нь “Danny” буюу Э.Ганод хэмээх монгол залуу байдаг бөгөөд тэрээр Монгол улсаас анхны АНУ-дахь мэргэжилийн боксын менежер гэнэ. Тэрээр гавьяатын гэрээ хэлэлцээр бэлтгэл сургуулилт гээд ар талын бүх л ажлыг зохицуулдаг аж.

Манай сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүллээ. Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “you can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон байна.

“Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон мисс Б.Гэрэлчулууныг загвар өмсөгч бус жүжигчин гэдгээр нь Монгол түмэн илүү хүлээж авсан. Мөн “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр” кинонд тоглосон. Тэрбээр удахгүй дэлгэцнээ гарах олон ангит кинонд тоглож байгаа гэнэ

МУГЖ И.Одончимэгийг өөрөөсөө үе мултарсан залууг ханиараа сонголоо хэмээн амтай болгон л нэг хэсэг ярьсан. Анхны ханиасаа салаад охиноо олон жил ганцаараа өгсөсөн. Тэрбээр урлагийн хүн заавал нэг зүйлийг золидог “Би залуу насаа урлагтаа зольсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурсчээ.

“Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлан кино урлагт хүчин зүтгэх болсон жүжигчин Ундармаа саяхан өөрийн найруулсан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Тютю” уран сайхны киногоо дэлгэцэнд гаргаад удаагүй байгаа билээ.

Монголын загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл 2015” наадмын энэ жилийн “Топ модель” цомын эзнээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл шалгарсан. Тэгвэл топ модель маань саяхан төрсөн өдрөөрөө сайн үйлс бүтээжээ.

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал японы сумогийн ертөнцөд шинэ рекорд тогтоов. Тэрээр домогт аварга Тайхогийн 32 түрүүлж дархалсан амжилтыг эвдэж, 33 түрүүг авлаа. Домогт аварга Тайхогийн тогтоож, олон жил эвдэж чадаагүй энэхүү амжилтыг талын Монгол хүү энэ сарын башед нэг ч унаагүйгээр 15 даван эвдэв. Гучин насыг шүүрч яваа М.Даваажаргалд ахиад ч олон түрүү байгааг мэргэжлийн хүрээнийхэн ам бардам ярьж байна.

Нэг хэсэг жүжигчин Б.Тамираатай нэр холбогдон, шуугиан тариад амжсан жүжигчин Н.Мөнхсоёл нэлээд олон кинонд тоглож үзэгчидтэй уулзах болсон. Тухайлбал, “Facebook Од”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хүүгүй ломбард”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн юм.