Ангилал: Оддын амьдрал

“9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан” зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг
Мисс бүсгүйн хайрыг “Mixx” хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар. “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны кинонд хосууд хамтдаа кинонд тогложээ.

Монголд байгаа тоотой хэдэн охидын хамтлаг бол “Киви”. Анх гарч ирэхдээ хамтлагийн продюсер Ангирмаа хамтлагийн гишүүн байх хугацаандаа хүнтэй үерхэхгүй хүүхэд гаргахгүй гэж гэрээ хийж байсан бол өдгөө Хамтлагийн ахлагч Ука нөхөрт гарч уран бүтээлээсээ холдоод байгаа. Харин Агий найз залуугаасаа салсан сурагтай. Тэгвэл хамтлагийн гишүүн Намуунаа кинонд дүр бүтээгээд завгүй яваа гэнэ. Тэрээр хамтран амьдрагч уран сайхны кинонд тоглож байгаа бөгөөд кино удахгүй олны хүртээл болох гэнэ. Энэ байдлаас үзвэл Киви хамтлаг уран бүтээлээсээ хэдийн хөндийрсөн бололтой

Апасра Хонгсакула хэмээх энэ бүсгүй 1965 оны Дэлхийн миссээр шалгарч байжээ. Тайланд улсыг төлөөлөн оролцож, тус улсаас анх удаа мисс болж байсан энэ бүсгүйд цаг хугацаа огт нөлөөлдөггүй ажээ. Өдгөө 67 настай тэрбээр өнгөрсөн хугацаанд гоо сайхандаа 2.5 ам.долларыг зарцуулж, байгалийн гаралтай хүнс хэрэглэдэг ажээ.

Монголын алтны магнат Ц.Мянганбаярын экс амраг Д.Ариунцэцэг хэдийнээ олны танил болсон бүсгүй. Аравдугаар ангиа төгсмөгцөө л айлын эхнэр болж болсон тэрбээр өдгөө хөөрхөн охиноо өөрөө өсгөж яваа. Нэг хэсэг М.Хайрмаа охинтойгоо Сингапурт амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж чадсан дуучид бод Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр. Тэд хамтдаа дуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаандаа бие биедээ хайр сэтгэлтэй болж гэр бүл болцгоосон билээ. Тэдний талаар зарим нэгэн таагүй яриа ч дуулддаг.Дуучин Р.Дэлгэрмаа хүний нөхрийг булааж суусан, үр хүүхдүүдийг нь өнчрүүлсэн гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг.

Монгол улс маань дэлхийн дансанд уран нугаралтаараа тэмдэглээтэй байдаг ч эрэгтэй уран нугараач тэр болгон байдаггүй. Харин эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа уран нугараач бол СТА Э.Лхагва-Очир. Тэрээр өнгөрөгч онд “Галын домог” нэртэй тоглолтоо маш амжилттайгаар зохион байгуулсан билээ.

“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулсан.

Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдах нээ хэмээн мэдээлж байсан. Тэгвэл эл асуудал хурцдаж яруу найрагч Х.Тэргэл ихэд бухимдалтай явна.

“Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг та таних биз ээ. Драмын теартын авьяаслаг залуу жүжигчид болох А.Ганчимэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар шил шилээ даран өнгөрсөн онд театраа орхисон. Тэдний нэгэн ч хэрхэн яагаад юунаас болж тайзаа орхих болсон талаараа ганц ч үг ган хийгээгүй юм.