Ангилал: Оддын амьдрал

Дуучин Ану уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байгаа билээ. Урлагийн тайзаа орхисон хэдий ч түүний амьдралыг сонирхох нэгэн мундахгүй их байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь үргэлж эрч хүч, гоо сайхныг гэрэлтүүлж явдаг сайхан бүсгүйгээс үлгэр дуурайлал авахыг хүсэгчид илүүтэй олон бий.

“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм.

Сүүлийн хэдэн сарын турш цахим ертөнцөд дэгдээд байгаа томоохон асуудлуудын нэг бол “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол бүсгүйг тодруулах шалгуур билээ. “Desoft media” группээс санаачлан зохион байгуулсан энэхүү шалгаруулалтад олны танил мисс, загвар өмсөгчид ихэвчлэн өрсөлдөж буй бөгөөд эдүгээ шилдэг арван оролцогч тунаж үлдээд байгаа. Гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, авьяас чадвар, хэлний мэдлэг зэрэг олон талын шалгуурт бүхий л зүйлээ дайчлан өрсөлдөж байгаа бүсгүйчүүдээс ээлж дараалан танилцуулъя. Тэд сайхан зургуудаа дэлгэж, үзэгч дэмжигчдээсээ “Лайк” хүсч байгаа юм. Ингээд”Miss world Mongolia 2014″ тэмцээний шилдэг 10-т шалгарсан 10 хувийн дугаартай Ж.Энэрэлийн товч намтар, гэрэл зургийн цомгийг хүргэе.

2013 оны “Гоёл” наадмын битүү “морь” хэмээгдэж байсан отгон топ С.Ариунбилэг нөхөртэй гэдгээрээ ялгарсан нэгэн. Бусад топуудаасаа тогтсон амьдралтай нь гэж магтуулж байсан эрхэм бүсгүйн амьдрал хоёр тийшээ болсон бололтой. Сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа “хайр” хэмээн бичиж дараах гэрэл зургуудыг нийтлэв.

Энэ зун зураг авалтаа хийж дууссан “Миний ах атаман” киноны уран бүтээлчид шүүхэд дуудагджээ. Тодруулбал: “Миний ах атаман” киноны уран бүтээлчид кино зураг авалтандаа зориулан маш их хэмжээний мөнгийг хуурамчаар хэвлэж, зураг авалтандаа ашигласан нь цагдаагийн газарт дуудагдах шалтгаан болсон байна . Үнэн хэрэгтээ тус бүтээл нь хагас тэрбум өртөгтэй бүтсэн боловч ийнхүү хуурамч мөнгийг маш их хэмжээгээр хэвлэж кино зураг авалтанд ашигласнаар цагдаагийн байгууллага дээр ээлж ээлжээр дуудагдаж байгаа сурагтай.

Галзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол жүжигчин Б.Навчаа гэдэгтэй монголчууд санал нийлэх биз ээ. Түүний “Хэцүү анги” кинонд бүтээсэн догшин зантай Янжин захирлын дүр, “Гоёлын даашинз” киноны загвар зохион бүтээгч, “Ларьдма” киноны шоронгийн хянагч гээд тоглосон дүр бүхэн нь хүмүүсийн сэтгэлд нийцдэг, жинхэнэ наалдаж чаддаг билээ.

Монголын шилдэг жүжигчид төрөн гардаг УЭДТ-ийн залуу жүжигчид театраа орхисоор байна. Өнгөрсөн жил тус театрын нүүр царай болж байсан жүжигчид гэгддэг У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар гарсан. Тэд театраасаа гарч “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон.

“Амьдралын амт”, “Чонын алтан шагай”, “Жексон амьд” кино, “Хувьсал”-ын уран бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон жүжигчин Н.Цэнгэлжаргал “Зүрхээр наадагч” киноны нээлтэн дээр “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Жүжигчин Н.Цэнгэлжаргал топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, A-Capella хамтлагийн гишүүдтэй нэг үед мөр зэрэгцэн ажиллаж явсан гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Төлөв, даруу шинэхэн СТА Н.Цэнгэлжаргалдаа уран бүтээлиийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэ эрхэмийг харсан хүн болгон инээдээ барьж чаддаггүй гэдэг. Хошин урлагийнханыг харахаар л инээд нь хүрээд байдаг гэж фэнүүд нь ярилцдаг. Маск продакшны жүжигчин М.Баярмагнай дуулна ч, бүжиглэнэ ч, гитар хөгжмийг хашраадаг нэгэн.