“Монгол модел” агентлагийн загвар өмсөгч О.Амгаланбаатар анх “Учиртай гурав″ уран сайхны киноны орчин цагийн сайхан Юндэнгийн дүрээр олонд танигдсан билээ.
Ангилал: Оддын амьдрал
БНСУ-ын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургуудыг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл саяхан тэрбээр өөрийн хагалгааны дараах хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Энэхүү гэрэл зураг дээрх гурван эрхэмүүдийг та бүхэн андахгүй сайн танина.
“Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрээр олны танил болсон жүжигчин О.Оюуныг уншигч та мэднэ. Тэрбээр монголын цөөхөн мэргэжлийн дуу оруулагчдын нэг. Харин “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөнөө шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон аж. “Сонголт” олон ангит кинонд тоглон олны танил болсон жүжигчин Ж.Мөнгөнсүх.
Зохиолын дуучид дундаа мисс хэмээн танигдсан А.Түмэн-өлзийг та бүхэн таних биз ээ. Олны танил ганц бие бүсгүйчүүд хувийн амьдралаа олноос ихэд нууцалдаг. Харин тэрбээр эсрэгээрээ өөртэй нь уулзаж учрахыг санал болгосон эрхэмүүдийг “би өөрийнхөө төлөө биш бусад бүсгүйчүүдийн төлөө юм шүү” хэмээн зарлаад нэлээдгүй шуугианыг тариад авсан удаатай.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан өнгөрсөн зун Косовод болсон олон улсын ганц хүний жүжгийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Тэгвэл тэрбээр аравдугаар сард Киргизстанд болох олон улсын наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцохоор болжээ.
Өөрийнхөө хэлэх гэсэн үгээ уран бүтээлдээ шингээдэг нэгэн бол реппер GEE. Тэрбээр зуны нарлаг өдрүүдэд хөдөө нутгаар аялаж яваад ирсэн. Тун удахгүй түүний тоглосон шинэ уран бүтээл дэлгэцийн бүтээл болох гэж буй билээ.
14 настайдаа Монголын анхны фото мисс болж, “Х Түц” продакшны жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин Б.Хуланг уншигч та бүхний эчнээ танил болсон. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэдэг. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн. 1997 онд анх эгчтэйгээ”Үнсгэлжин”-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан.
УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Урнааг үзэгчид “жижиг Урнаа” хэмээн андахгүй сайн таньдаг. Олон жил драмдаа үнэнч зүтгэснийхээ хэрээ үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн дүрүүдийг амилуулан бүтээсэн сайн жүжигчдийн төлөөлөл. Түүний нөхрийг МУГЖ Б.Жаргалсайхан гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Энэ хоёр эрхэм урлагийн хосууддаа үлгэр жишээч болсон драмын театрын сайхан хос. Өдгөө аз, зээтэй болж өнөр өтгөн гэр бүл болсон.
Мөнхийн залуу хатагтай гэх тодотголтой монголын сайхан бүсгүй бол Э.Одгэрэл. Тэрбээр сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа гэхэд болно. Олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа даа харагддаг нэгэн. Баяр наадмаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчилсан. Энэхүү зочныг угтаж авах, дайлж цайлах үеэр түүнийг Дүүриймаагийн дүрд тоглуулаад авсан юм. Үүнээс хойш олны нүдэнд өртөхгүй байсан Э.Одгэрэл жүжигчин Навчаагийн цахим хуудаст хамтдаа авахуулсан гэрэл зураг нь лайканд дарагдаж эхэлжээ.
Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Анхням, Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.
