Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Намуунаад “Жинхэнэ эрчүүд” таалагддаг
Одод

Намуунаад “Жинхэнэ эрчүүд” таалагддаг

Урлаг Урлаг31/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
namuuna272847170442014-12-31-14-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Рок попын өнгөт үрэл хэмээгддэг “Киви” хамтлагийн царайлаг, нуруулаг сайхан бүсгүйчүүд үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Хатуу зантай продюссерийнхээ “ачаар” өдийг хүртэл гэр бүлтэй болж амжаагүй яваа гурван бүсгүйг хөрөнгө чинээтэй, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нэр холбох нь элбэг. Үнэтэй машин хөлөглөж, тансаг хэрэглээгээрээ олныг алмайруулдаг сайхан бүсгүйчүүд ч өөрсдийгөө өнөө хэр нь ганц бие яваа гэдгийг ам нээх бүртээ баталдаг байсан цаг саяхан.

Харин хамтлагийн ахлагч Ука саяхан амаржиж хүүтэй болсон төдийгүй Агий нь найз залуутай гэдгээ илчлэн хэрэндээ л өнгөрсөн хугацаанд “зүгээр” суугаагүй гэдгээ харуулаад авсан. Тэгвэл нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Киви” хамтлагийн гурван бүсгүйд ямар эрчүүд таалагддаг тухай асуултад Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариулж байжээ.

Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн Аагий “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Намуунаа харин “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээн бардам нь аргагүй хариулна лээ.

 photo 50a40719b5dfa99561d45684bb8f0d6agreat_zps1e17da3f.jpg

 

 photo 43A0438043204380_4450430043C0442043B043004330_zpsfdd3910b.jpg  photo 1e29c98d67fdb12big_zps5f8023ce.jpg  photo 8438625f386b96dcoriginal_zpsf47b3990.jpg

 photo images_zps249c5391.jpg  photo ce42f88cdc0311e2895a22000a1fc66c_7_zpsc27ac476.jpg  photo namuunaabn_500x500_zpscff77946.jpg  photo namuuna27_zps68fc1dfb.jpg  photo 6f66a022dc1011e28e8222000aa82017_7_zps4ec2f3cf.jpg

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.