Ангилал: Оддын амьдрал

БНСУ-ын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургууд олон нийтэд дэлгэгдлээ.

“Hero entertainment”-ын бэлтгэдэг “Монголын тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай өөрөө хэзээ зочноор орох вэ гэх асуулт гардаг. Тэгвэл тун удахгүй энэ асуултын хариулт тодорхой болох нь ээ.

“Хэцүү анги” олон ангит киногоор олны танил болсон мисс Б.Бадамцэцэгийг андахгүй биз ээ. Тэрбээр ангаах ухааны их сургуульд эмчийн мэргэжлээр суралцдаг хэдий ч урлагт мөн л хүч үзээд авчихдаг. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглоод авсан удаатай. Тухайлбал, “Анирлагч”, “Ану хатан”, “Валентины захидал” зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээсэн.

Дуунд дуртай дуучин монгол түмэндээ олон сайхан дуугаараа алдаршиж, хүндлэл хайр, талархалыг нь хүлээсэн “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн саяхан нутагруугаа явж бурхан болсон ээжийнхээ чандарыг нутгийнх нь хайрханд залж онголжээ. Тэрбээр ээжийнхээ хүслийг биелүүлж, эх орон газар шороо, уул усаа хайрлан хамгаалж явдгийнхаа тод илрэл болгож, ийнхүү ээжийнхээ чандарыг онголсон бөгөөд монгол хүн бүрийн үйлдвэл зохистой ариун үйлийг элэг нэгт ахан дүүстээ уриалга болгон үйлджээ.

2014 оны гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Sky resort дахь “Mt.Bogd” гольфийн талбайд зохион байгуулагдлаа. 11 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэй 60 тамирчин оролцсоноос “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа шилдэг дөрөвт багтжээ.

Олны танил хүн бүр л нууцлаг байхыг эрмэлздэг. Тэгвэл хилийн чанадад дуулиан дэгдээж, элэг нэгтнүүдийнхээ нүдийг бүлтийлгэсээр байгаа мисс Э.Сэлэнгэ тийм ч нууцлаг нэгэн биш бололтой. Өмнө нь нүцгэн зургаа дэлхийгээр нэг тараасан тэрбээр үүнээсээ огтхон ч ичихгүй байгаагаа илэрхийлж байсан.

МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан МУСТА, дуучин Г. Бадамцэцэг саяхнаас уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр “Би чамаасаа явлаа”, “Уучил намайгаа” дуунуудаа бичүүлэхээр хүлээж байгаа гэнэ.

“Universe Best Songs – 2009″ тэмцээний шилдэг 25 оролцогчийн нэг дуучин Х.Акбота өвөрмөц төрх, хоолойгоороо олонд танигдсан нэгэн. Тэрбээр саяхан нэгэн сумын ойд зориулсан тоглолтонд оролцжээ.