Залуу уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой тэмцээн уралдаан олон болдог ч хүсэл мөрөөдөл өвөрлөсөн олон залуусаас урлагийн тогоонд бүл нэмж уран бүтээлч болж чаддаг нь үнэндээ л ховорхон.
“Оддын эрэлд” тэмцээнээс гараагаа эхэлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ ?” “ Universe Best songs” наадмуудад оролцож өөрийн хоолойн чадал, өвөрмөц стилээрээ ялгарч, таниулж чадсан нь дуучин Л.Насанбуян. Оддын эрэлд-ээс “олдсон” ганц од ч гэж хэлж болно.
