Ангилал: Оддын амьдрал

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ олон сайхан дуунуудаараа учран золгохоор МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нар “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө хийлээ. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.

Монголын залуу дуучдын дундаас өвөрмөц хоолой, европ мэт царайлаг төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг дуучин бол яах аргагүй Ч.Цэлмүүн билээ. Дуучин Цэлмүүн хамгийн анхны ”Universe best songs” тэмцээнээс гранпри шагнал хүртсэнээрээ олонд танигдаж дуучин болох замналаа эхэлсэн.

Загвар өмсөгч С.Төгс, Эрдэнэцогт нар хөөрхөн охинтой болсон. Гэвч сайхан бүсгүйг төрөөд удаагүй бахйад нь тэднийг салсан гэх бор шувуу нисч байсан ч загварын төгс хосууд гэгддэг эрхэмүүд няцаалт хийснээр нам гүмхэн болсон.

Анх “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн үзэгчдэд үнэлдэг юм.

Монголын хувцас загварын энэ цаг үеийн шилдгүүд чуулсан “Nomadic Chic by Gobi Cashmere” хэмээх нэгэн гайхалтай шоу, арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө. Тэрбээр “Говь” ХК-иас санаачлан Монголын Үндэсний Дизайнеруудын холбоотой хамтран Монголд анх энэхүү шоуг зохион байгуулсан бөгөөд Монголын ноолууран хувцас загварын хөгжил, моделиудын ур чадварыг дэлхийд таниулах нэгэн шинэ алхам болсон гэдгээрээ онцлог байлаа. Мөн тус шоу нь таван тивийн 193 орны 400 орчим сая өрх айлд хүрдэг загварын ертөнцийн хамгийн том суваг болох “Fаshion TV”-ээр цацагдахаараа ихээхэн онцлог болсон юм.

Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нар салаад удаагүй байгаа. Хөөрхөн охинтой болсон хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон нь олон хүнийг гайхшралд оруулсан.

Монголын циркийн жүжигчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглохоор болжээ. Циркийн жүжигчин бүсгүй н.Батцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай нөхөртэй аж.

Тэрбээр, долоон хулгайчийн тухай өгүүлэх инээдмийн кинонд тоглохоор болсон байна. Энэтхэгийн кино наадмаас хоёр удаа шагнал авч байсан найруулагч Анил Радхакришна Меноны найруулах уг кинонд тус улсын нэр хүндтэй жүжигчин Притвираж, Асиф Али, Срийнат Баси, Недумуду Вену, Найла Уша нар дүр бүтээх ажээ.

“Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар энэ сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулсан билээ.

Энэхүү тоглолт нь “Хөсөгтөн” хамтлагийн таван жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд хөгжмийн зохиолчдын болон хөгжимчдийн ур чадварыг сорьсон, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүд голчлон тоглосноороо онцлог юм. Мөн уран бүтээлчид маань зөвхөн язгуур урлагаас гадна сонгодог төрөлд хүч сорин хэр чансаатайгаа харуулсан сайхан тоглолт болж өнгөрсөн.