Ангилал: Оддын амьдрал

Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авъяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар телевизийн дэлгэцнээ 10 хоногийн турш өрсөлдсөн юм. Тодруулбал, Тэд “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа реалити ” Хорин нэгэн мянга” шоунд оролцож, ялагчаа тодруулллаа.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр сайн бөх төдийгүй рок поп урлагт бас хүч үзэж байгаа гэнэ шүү. Түүний дуулсан “Урам хайрла” дууны клип тун удахгүй цацагдана. Энэхүү дууны аяыг Харангын Чука зохиож Энхманлай, Лхагвасүрэн, Түвшинбаяр аварга маань дуулж байгаа аж.

Саяхан нээлтээ хийсан “Тусгай ажиллагаа” киноны дараахан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийг СТА цол тэмдгээр шагнасан юм. Гэвч жүжигчин залуу энэхүү шагналаас татгалзаж, ССАЖ-ын сайд Ц. Оюунгэрэлд буцаан олгох тухай өвөрмөц шийдвэр гаргажээ.

“Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан Albert Lin гэгч залуугийн хамтаар Бурхан Халдун уулнаа гарч, ан хийжээ.

“Би Монгол эх орондоо монгол хүн болж төрс­нөөрөө бахарх­даг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амь­дарч яваа­гаараа л бахарх­даг” хэмээн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Ц.Батчулуун нэгэнтээ хэлж байжээ.

Хамтлагаасаа гарсан жүжигчин Г.Ундармаа кино найруулан хийж байна. Одоогоор ямар кино гэдгээ нууцлаж байгаа ч түр хугацааны завсарлага авсан байгаа гэнэ. Учир нь, “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд хэрэгт холбогдож, тэднийг шүүх хуралд оролцох ажил болоод энэ асуудалтай холбоотой хэрэгт нэг хамтлагт хүчин зүтгэж байсны хувьд хүн чанар гарган эгчийн ёсоор оролцсон гэнэ.