Ангилал: Одод

Өнгөрсөн сарын 27,28,29-нд буюу гурван өдрийн турш үзэгчдээр дүүрэн тоглолт болж өндөрлөсөн. Энэ бол Хөгжмийн зохиолч Чулуунбатын “Содон Аялгуу” тоглолт юм. Уг тоглолтонд Монголын рок попын томоохон уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн фенүүдээ баярлуулсан билээ.

Японы сумогийн дэвжээн дээр бяр чадал омголон зангаараа шуугиулж явсан их аварга Асашёорюү зодог тайлж эх орондоо ирээд удаж байгаа. Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү сумо бөхийг сонирхолтой хурц болгож, үзэгчдийг хуйлруулж дэлхий нийтийн сонирхлыг татсан их гавьяатай хүн.

Үүрийн гэгээтэй уралдан усан бассейнд сэлж, өглөөний зуушаа идсэний дараа фитнессээр хичээллэн, үдийн хоолныхоо өмнө гоо сайханд тухалж амждаг хэмээн өдрийн төлөвлөгөөгөө сонирхуулсан хүн бол топ модель Э.Одгэрэл.

Дизайнер Н.Соёлмааг этгээд зантай нэгэн гэж тодорхойлдог. Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, өвөрмөц шийдэлтэй ховорхон загваруудаар олныг гайхуулж чаддаг бөгөөд хэлье гэснээ хэнээс ч нуух дургүй, шударга нь дэндсэн гэмээр зантай энэ эмэгтэйн үзэл бодол шал өөр аж.

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин МУСТА Базарсадын Болдбаатар өнөөдрийн бэлэгт сайн өдөр гал голомтоо бадраах ёслолоо хийж явна. Тэрээр “Бүжин сарны зүүд”, “Нутагаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугvй” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ дуунд дуртай дуучин монгол түмэндээ танил болон алдаршсан нэгэн билээ.