Ангилал: Оддын амьдрал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тэгвэл дээрх шагнал гардсан хүмүүсийн тухайд ““Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, жүжигчин Ш.Алтанцэцэг, дуучин Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан бол яруу найрагч Ц.Хулан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа.

Буриадын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг өнөө цагийн хамгийн романтик залуу хэмээн олон хүн хүлээн зөвшөөрөх болжээ.

Тэрбээр Азийн супер модель, мисс О.Ариунзулыг найз бүсгүйгээрээ сонгосноос хойш баяр бүрээр хайртдаа өвөрмөц содон гэнэтийн бэлэг бэлтгэж, олон бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсээр байгаа. Хачирхалтай нь түүний бэлэг бүрийг том гэгчийн сарнай цэцгийн баглаа дагалддаг.

Дэлхийгээр нэг тарсан монголчуудаа нэгтгэх том зорилго өмнөө тавьсан увс нутгийн уугуул хүү гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан саяхан өөрийн төрсөн өдрийн баяраа сонсогч, фенүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн. Олон сайхан дуунуудаараа үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин маань ээлжит бэлгээ фенүүддээ барих гэж байна. Түүний дараагийн бэлэг бол “Нутгаа санасан Монгол” хэмээх шинэ цомог нь ажээ.

МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр гуравдугаар сарын 15-нд тохиосон. Хэзээ ч гандан буурахгүй цоглог, эрч хүчтэй дуучин гэдгээрээ бусдаасаа онцгойрдог тэрбээр “Universe Best songs” 2014 наадмын шүүгчээр эргэн ажиллаж байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

“DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзулыг найруулагч, жүжигчин Дооёогийн эхнэр гэдгээр нь монголчууд андахгүй. Наснаасаа хамаагүй залуу харагддаг авъяасалаг жүжигчин бүсгүй маань хүү охин хоёртой бөгөөд хүү нь 14, охин нь 5 настай. Түүний шүтээн болсон хүүг шаггүй зураач болох ирээдүүтэй хэмээн олон хүн магтах болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би хүүгээ шүтдэг. Миний хүүгийн зурсан зурагнууд. Амьдрал надад олон сайхан бэлэг өгсөн. Түүний нэг нь хүү минь” хэмээн постолж хүүгийнхээ зурсан зурагнуудаас оруулжээ.

Урлаг гэдэг хэзээд хөгширч амралтаа авдаггүй гэдгийн тод жишээ нь Гонгорын Хайдав гуай билээ. Тэрээр сонгодог урлагийн тайзнаа нэгэн жарныг элээхдээ дэлхий дахины хүн ардын аугаа их соёлыг цангинан эгшиглэх хоолойн түрлэгээр чимэж Монгол гэсэн нэрээ өндөрт дуудуулж явсан цагийг эзэлсэн дуучин билээ.

…Аяа, миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас… хэмээн уянгалуулан дуулах дөрвөн хүүг тэртээх хуучин цагийн клипнээс харж болмоор. Хүүхдэрхүү төрхтэй авьяаслаг хөвгүүд дөнгөж өчигдөрхөн л тайзан дээр гарч байсан мэт санагдана. Гэвч энэ мөчөөс хойш хэдийнэ 19 жил өнгөрчээ.

Тайландад хагалгаанд орж жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэж өөрийгөө зарласан зоригтой эрхэм бол Ганбууш буюу Н.Ган-Од. Тэгвэл тэрбээр энэ удаад дахин мэс засалд орохоор болжээ. Түүнийг Солонгос эмч нар бүрэн өөрчилж, 60 настай ч 25 настай бүсгүйн дүрд хувиргахаар ажиллаж байгаа гэнэ.

Азийн супер модель, мисс Т.Батцэцэг БНХАУ-ын Шианнин хотноо зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2013” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Miss Bikini of the World”-1st runner up, “Miss Elegant”-1st runner up шагналыг тус тус хүртжээ.