Ангилал: Оддын амьдрал

Монголын урлагт өөрийн гэсэн оройн зайг хэдийнэ бий болгож тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээж “Гэгээн Муза-10” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж байсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш өчигдөр ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Тэрээр өөрийн ангийн андуудтай гар нийлэн “Гэрэлт медиа” группыг байгуулан, анхны бүтээл болох “Хязгааргүй” хэмээх монголын уран сайхны киног бүтээж өчигдөр үзэгч түмэндээ өргөн барьсан бөгөөд тус нээлтийн үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал уригдан ирж энэхүү гайхалтай шагналыг нь гардуулсан юм.

Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар баруун аймгуудаар аялж, очсон аймаг бүртээ заал дүүрэн үзэгчтэй хоёроос гурван удаа тоглолтоо хийж байна. Тэр дундаа Архангай аймагт үзэгчдийн хүсэлтээр нийт гурван удаа тогложээ.

Ард түмэндээ “Тогдгор” хэмээн өргөмжлөгдсөн Монгол улсын Гавъяат Жүжигчин “Дашзэвэг овогтой Галсантогтох”

Битүү амьсгаагаар Лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй зөвхөн Монгол хүнд бурхан заяасан билээ. Иймд одоо Монголд битүү амьсгаагаар Лимбэдэж тоглож байгаа ердөө арав гаруйхан хүн байгаа бөгөөд одоо хамгийн өндөр настай гурван хүн бол МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Ө.Батжаргал, МУГЖ Л.Сүхбаатар нар байгаа билээ. Ийм учраас Монголын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн.

Асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатуужлаараа хүнд хэцүү үеийг даван туулсан загвар өмсөгч А.Пүрэвмааг хүмүүс нэгэн цагт өрөөсөн далавчтай сахиусан тэнгэртэй зүйрлэж байсан. Тэгвэл тэрбээр хос далавчтай болжээ.

Дуучин Ану тайзаа орхиж буйгаа мэдэгдсэнээс хойш томоохон хэмжээний тоглолт, шоу нь дээр харагдахаа больсон. Тэгвэл тэрбээр өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 1-нд “UB Palace”-ийн концертын танхимд болсон “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Дуучин Нанагийн “Remember the Time” тоглолтыг үзэж сонирхсон юм.

Загвар зохион бүтээгч С.Ариунаа Mercedes Benz загварын долоо хоногт хоёр дахь удаа оролцохдоо 2015 оны намар, өвлийн загваруудаа танилцуулах юм байна. Загварын ертөнцийн нэр хүндтэй, улирлын чиг хандлагыг дэлхий нийтэд толилон харуулж байдаг энэ арга хэмжээ 3 сарын 22-нд Токиод болно.

БНХАУ-ын “Авьяаслаг хятадууд-2011” шоуны гуравдугаар байрын шагналт М.Сунам-Уудам хүү Монголд ирж гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтод оролцож байгаа билээ.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка буюу Б.Баттулгын хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Тодруулбал “Мөрөөдлийн театр”-ийн гурван жилийн ойн шилдэг хөтөлбөрийн хаалтын тоглолтын үеэр буюу дөнгөж сая тэрбээр МУСТА-аар цолоор энгэрээ мялаалж, уг шагналыг багшаасаа гардан авлаа.

Дуучин П.Баярцэнгэл Швейцарийн хөгжлийн сантай хамтарч “Ёодол” нэртэй цомгоо гаргасан. Тэгвэл залуу уран бүтээлч ирэх долдугаар сард Швейцарт болох ёодолчдын наадамд уригджээ. Түүний уригдсан уг наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гэнэ. Хамгийн сүүлд залуу дуучин П.Баярцэнгэл хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэлсэн юм.