Ангилал: Оддын амьдрал

“Ice top” хамтлагийн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар туссаны улмаас биеийн байдал нь тун хүнд байгаа ажээ. Түүнийг Японд улсад яаралтай хагалгаанд оруулахад 200 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт зохиолч Б.Догмид, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн нар хамтран шинэ уран бүтээл туурвижээ.

Тэд монголын ард түмний шүтээн болсон дархан цаазат Богд Хан уулыг магтан дуулсан “Богд Хан уул” хэмээх шинэ уран бүтээл дээр хамтран ажиллаад дууссан бөгөөд тэдний шинэ уран бүтээл тун удахгүй үзэгч сонсогчдын хүртээл болох ажээ.

ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу Бааварыг хорих ангийн байранд түлэгдэж, Түлэнхийн төвд эмчлүүлж буй. Өнөөдөр Ш.Батбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Байнга хэл аманд орооцолдож явдаг хип хоп урлагийн тэргүүний бие тун ч муу байгаа бөгөөд бараг л үхлийн ирмэгт байгаа талаар эх сурвалж хэлж байна. Ийнхүү хүнд бэртсэн шалтгаан нь болоогүй “шүүх хуралтай” нь холбоотой аж.

Эрлийз гэхээр дургүй байдаг үе аль хэдийнэ өнгөрчээ. Харин ч эрлийз хүүхэд царайлаг ухаантайг нь гайхах болж. Үүнийг нь батлаад, тэд нар амжилт өөдөө тэмүүлж яваа монголын цуутай эрлийзүүдийг та бүхэнд танилцуулж байна.

Дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийг “Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунуудаараа хүртээд байгаа дуучин П.Жимсээ авъяаслаг уран бүтээлч, чамгүй маркетингтэй нэгэн гэдгээ харуулахаар нийтийн дуучдын магнай болж “Apple” корпорацитай гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа гэнэ.

Сүүлийн үед С.Тэмүүжин, Г.Нарансолонго нарыг салсан, тусдаа амьдарч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Ийн хардах учир нь Г.Нарансолонго “X ТҮЦ” хамтлагийнхны шинэ тоглолтод оролцохгүй байгаатай холбоотой юм.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний “Монгол Поп-2” цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.

Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.