Ангилал: Оддын амьдрал

Анх “Sweetymotion” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн С.Сэрчмаа уянгалаг зөөлөн хоолойгоороо нэг хэсэг бие даасан уран бүтээлээрээ чамгүй амжилт үзүүлсэн. Сайхан бүсгүйн араас уран бүтээлийн амжилтаас гадна сайн муу олон зүйл ч тохиосон билээ. Тэрээр заяаны ханиараа өвөрлөгч эр сонгон хөөрхөн охинтой болсон ч анхны амьдрал нь бүтээгүй. Үүнээс хойш тэрээр “Sally” продакшнаа нээн уран бүтээлдээ эргэн орсон юм. Харин саяхнаас өөрийн амьдралыг тусгасан “Бүсгүйн аргамж” нэртэй уран сайхны кино хийж байгаа аж. Энэ киноны найруулагчаар Батмөнх ажиллаж байгаа бөгөөд уг киногоор дуучин бүсгүй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа дэлгэн харуулах гэнэ.

“Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан “Universe best songs 2009” тэмцээний Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн 8 сард ёслол төгөлдөр хуримаа хийсэн билээ.

Тэрээр дуучин А.Хаянхярваа саяхны нэг өдөр “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсаныг нь утасныхаа камераар баримтжуулж өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн нь ээлжит сенсаацыг тариад байна. Тодруулбал уг дэлгүүрийн жимсний лангуунд байсан тоор жимс хүн худалдаж авах нь байтугай барихын аргагүй болтлоо муудсан байжээ. Үнэхээр тус сүлжээ дэлгүүртэй холбоотой санал гомдол, сөрөг мэдээ мэдээлэл иргэдийн зүгээс олонтоо гардаг ч тэгэсхийгээд л намждаг. Харин энэ удаад олны танил эрхэмийн нотлох баримттай мэдээлэл цацагдаснаар худалдан авагч үйлчлүүлэгчид нэгийг бодход хүргэж байгаа бизээ.

Амьдралын үнэн мөнийг гайхалтай сайхан амьдруулан дуулдаг “Гурван бүдүүн” хамтлагт залуучуудаасаа илүү дунд насныхан илүү их дуртай байдаг билээ.“Гурван бүдүүн” хамтлаг 10 жилийн ойдоо зориулж, шинэ CD-гээ гаргаж байгаа юм байна.

“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар өнгөрсөн 16-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Тэрээр “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан бошигт хааны дүрд амжилттай тоглож мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүнд өнгөрсөн 16-нд “Өргөө II”, “Тэнгис” кино театрт болсон “Ану хатан” түүхэн уран сайхны киноны өдөрлөгийн үеэрСоёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийн ёслол төгөлдөр гардуулсан байна.

Тэрээр өөрийн хайртын нэрийг фэйсбуук хуудсаараа зарласан бөгөөд “Миний хайрын эзэн Б.Түвшинбаяр чамдаа гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе, бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай … Мөн монголын мянга мянган хосууддаа аз жаргал, дундрашгүй их хайрыг хүсье. Сайхан баярлаарай” гэж бичсэн байв.