Ангилал: Оддын амьдрал

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан “I аm in Love” цомгоо худалдаанд гаргасан билээ. Тус цомог нь 12 дуутай бөгөөд тэрбээр анхны цомогтоо багтсан дуунуудаа клипжүүлэн фенүүддээ хүргэсээр байгаа юм.

Тэгвэл энэ удаад тэрбээр “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.

Монголдоо цөөхөн гэгдэх охидын хамтлагийг олшруулах зорилгоор хийгдэж эхэлсэн “Make in the bad” нэвтрүүлгийн хоёр дахь дугаараас гарсан Extacy хамтлагийн охид нэлээдгүй паян ихтэй. Ам барьж дуулаад баригдана, тайзан дээрээ бүдэрч унана гээд асуудал их. Хамгийн гол нь хүмүүс тэднийг шинэ гарч ирсэн хамтлаг гээд ойлгох ч дасгал сургуулилт, спонсор гээд бүх зүйлийг нь амжуулж хийдэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн хувьд энэ бүхэн ичгэвтэр биз ээ. Харин дуучин Алтаа маань энэ бүхэнд төгсгөл хийж цэг тавихын тулд хамтлагийн охидыг цөөлж цомхотгосон бол тун удахгүй хамтарч тоглолт хийх гэнэ. Үүнийг сонссон зарим нэгэн аргаа барсан Алтаа амьд тоглолт ямар байдгийг өөрийн биеэр үзүүлэх нь дээ хэмээн ярьж буй сурагтай

Дуучин Ч.Ану “V” студийнхэнтэй хамтран уянгын дуун дээр ажиллаж байгаа ажээ. Мөн тэрээр удахгүй болох энергийн төвийн уулзалтаараа Малайз, Сингапур, Таивань, Хайнанаар аялах гэнэ. Ч.Анугийн хувьд энэ зуныг уран бүтээлийн ажилаа хийн завгүй өнгөрөөсөн юм. Түүнчлэн өөрийн нэрийн эмзэг, зөөлөн, анхилуун үнэртдэг үнэртэй усыг гаргахаар гадаадын томоохон судлаач, шинжээч болон компаниудтай хамтарч ажиллаж байна.

Төрийн шагнал авснаасаа болж түмний ад болж яваа, түрийвчээ зузаатгахын төлөө үхэн хатан зүтгэдэг хэмээн адлуулах болсон “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Харин тэрбээр өөрийнхөө уран бүтээлийн завсраар Монголын рок, попын шинэ залуу уран бүтээлчдэд дуу өгөхдөө нэн харамч гэнэ шүү. Сайн аялгуу, шүлгээ өөрөө дуулж, хит болохгүй яахав дээ гэснийгээ өндөр үнээр бусдад зардаг сураг сонсдов.

Поп хатагтай Сараа, эрос хатагтай Ариунаа, Поп дива дуучин С.Алтаа, Наран нарын араас тэс өөрөөр дуулж, үзэсгэлэн гоо бие галбираараа олны анхаарлыг татсан дуучин Р.Лхамаа сүүлийн үед хотын шөнийн уушийн газруудад амьд хөгжмийн хамтлагуудтай дуулах болсон нь олны анхаарлыг татаж эхэллээ.

Урлаг соёл, бизне сийн салбарт хүч үзэж яваа дуучдын нэг Ч.Уранхолбоо буюу Ануг дугаарынхаа “Яг одоо” буланд урилаа. Тэрбээр “Гала” хамтлагаас өрх тус гаарласан үеэсээ имиж дээ ан хаа рал тавьж, Азийн нэр хүндтэй наадамд орол цон амжилт гаргасан билээ.

Жүжигчин Одончимэг хуримаа хийхээр бэлтгээд тун ч завгүй байна. Анхныхаа нөхрөөс салж, охинтойгоо хоёулахнаа олон жил амьдарсан жүжиг­чин Одончимэг дөчин насын босго давсан хойноо өөрөөсөө олон дүү царайлаг залуутай дэр нэгтгэх үед олон хүн тэдний хайр сэтгэл хамтын амьдрал бат бэх байна гэдэгт эргэлзэж байлаа. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулж, Бархүүгийнх гэдэг өнөр өтгөн айл гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэж, бас зээ охиноо хүлээж аваад удаагүй байна. Тэд Зайсангийн аманд хагас тэрбумын үнэтэй байр захиалж, “Шилмэл гоёл” компанид хуримын даашинзаа оёулахаар захиалга өгчээ.

Хэдхэн хоногийн өмнө элхийн гоо сайхны олимп буюу “элхийн мисс”-ийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод болж Хятадын оролцогч миссийн титмийг тэргүүндээ залсан.

Уг тэмцээнд манай улсаас Х.Баярмаа гэх бүсгүй оролцсон бөгөөд “Далайн эргийн гоо үзэсгэлэн” номинацийн шилдэг 40, “Авъяаслаг мисс” номинацийн шилдэг 15 оролцогчын нэгээр шалгарч чамлахааргүй амжилт үзүүлсэн. Х.Баярмаа нь СУИС-ыг төгссөн бөгөөд “Шилдэг өнгө” продакшны жүжигчнээр ажилладаг. Тэрбээр “Шилдэг өнгө” захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарийн охин гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Хайрын дууч гэгддэг байсан бол өдгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд оржээ. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн долоо хоногт 30 нас хүрсэн тэрбээр төрсөн өдрөө найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн сурагтай.