Ангилал: Оддын амьдрал

Өнгөрсөн онд 15 насны ойн баярын тоглолтоо гурван ч удаа амжилттай зохион байгуулж монголын рок поп урлагийн “NOMBER ONE” охидын хамтлаг гэдгээ батлан харуулж чадсан “Sweetymotion” хамтлагийнхан өчигдөр Өвөрмонголыг зорьжээ. Тэрээр Өвөрмонголын “Одон телевиз”-ийн урилгаар сар шинийн нэвтрүүлэгт нь оролцохоор ийнхүү хүлгийн жолоо залсан ажээ. Тус нэвтрүүлгийн бичлэг нь Ордосын Бугат хотод энэ сарын 22-нд, Хөх хотод 24,25-нд хийгдэх бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн тус арга хэмжээнд “Sweetymotion” хамтлагийнхан Монголын рок поп урлагийг төлөөлөн оролцож байгаа ажээ.

Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын баритон Э.Амартүвшин Испанид болж буй дэлхийн алдарт тенор Francesc Viñas-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хагас шигшээд шалгараад байсан бол өчигдөр орой өөрийн цахим хуудсандаа финалын шатанд үлдсэн тухайгаа бичжээ.

“Х-түц” продакшинаас анх урлагийн гараагаа ч эхлэж, гал голомтоо ч бадраасан МУГЖ И.Одончимэг жүжигчин Т.Бархүү нар багагүй багагүй дуулиан шуугиан тарьж байж хамтын амьдарлаа сонгосон. Гуч гаруйхан насандаа анхныхаа охиныг өлгийдөж авсан Т.Бархүү мөн л энэ насандаа өвөө болсон түүхтэй.

Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч СТА Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор дуучин Л.Байзда “Латиф сан”-г байгуулжээ. Аавдаа хайртай хүн бүрийн л боддог бодол.. Аавдаа хайргүй, санан дурсдаггүй хүн гэж ч юу байхав. Гэхдээ өөрийн чаддаг зүйлээрээ бэлэг барина гэдэг бахархууштай…

Зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг Б.Цацралын орчуулгаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар өчигдөр амиллаа. “Од” театрын тайзнаа тавигсан жүжигт “Х-Түц” хамтлагийн жүжигчин гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон

Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор. Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Анхмаа саяханы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бид нүцгэлж байж л сая хамтлагийнхаа хүрээг тэлж олон фэнүүдтэй болсон гэсэн утгатай зүйл ярьжээ.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Apple” корпорацитай гэрээ байгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Тодруулбал, Д.Болд iTunes цахим сүлжээний дэлгүүрт цомгоо байршуулах хүсэлтэй байгаа бөгөөд гэрээ үзэглэснээр “Монгол поп-2” цомгийг iTunes-ээр дамжуулж дэлхий даяар борлуулах боломжтой болох юм.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка сүүлийн үед кино урлагт хүч сорих болсон. Сүүлийн байдлаар найз Билэгжаргалынхаа найруулсан “Гарал угсаа” кинонд гол дүр бүтээж, хошин урлагаас илүүтэй дэлгэцийн бүтээлд тохирохуйц жүжигчин гэдгээ харуулсан.