Европ, Америкаар явж монголчууддаа сэтгэлд хоногшсон дуунуудаа хүргээд ирсэн поп хатагтай Б.Сарантуяа хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, яруу найрагч Д.Ган-Очир нарын зохиосон “Хайрын бэлэг” дуугаа Ив-Рошегоор ивээн тэтгүүлэн клипжүүлжээ.
Тэрээр өөрийн албан бичиг баримт, төсөл, компаниудтай хамтран ажиллах гэрээгээ өөрийн шавь “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Насаадаа бүрэн хариуцуулж, даатган бие даасан тоглолтын үеэрээ хувцас солих хооронд тайзнаа гаргаж нэг ёсны туслагч, нарийн бичиг, менежерийн ажлыг хийлгэдэг байсан шавь нь Солонгос улсыг зорихоор болжээ.
