Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Таван нүдэн хээтэй дээл
Археологи

Таван нүдэн хээтэй дээл

Урлаг Урлаг19/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймгийн археологийн үнэт олдворуудаас цувралаар танилцуулж байна. Энэ удаад Даланжаргалан сумын нутаг дахь Их Нартын хадны байгалийн цогцолборт газрын Бургастайн амнаас 2013 онд илрүүлсэн XIII зууны үеийн язгууртан хатны булшнаас олдсон нэгэн ховор дээлийг онцолж байна.

Энэхүү олдворын талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх болон Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн хамтарсан судалгаанд тэмдэглэснээр, уг дээлийг XIII зууны үеийн язгууртан хатны шарилд өмсгөн оршуулсан бөгөөд энэ нь тухайн үеийн оршуулгын зан үйл болон язгууртны хувцас хэрэглэлийн онцлогийг илтгэх чухал баримт болохыг судлаачид онцолжээ.

Цээж хэсэг нь харьцангуй бүрэн хадгалагдсан бол хормой болон ханцуйны хэсгүүд салбарч урагдан гэмтжээ. Дээлийн урт 132 см, өргөн 158 см бөгөөд нарийн нэхээстэй улаан хүрэн өнгийн нимгэн торгоор урласан, баруун тийш дарсан ташуу энгэртэй, босоо захтай, нарийхан ханцуйтай, олон хуниастай сул дэрвэгэр хормойтой хийцтэй.

Дээлийн цээж болон хормойг тусад нь эсгэж хийсэн бөгөөд 101 см өргөн хормойг цээжин хэсэгт тааруулан олон нугалаас гарган залгасан, суганд нэг ширхэг цайвар өнгийн торгон бүчтэй. Энгэр, зах, ханцуйг ногоон дэвсгэр дээр алтан шаргал утсаар урласан таван нүдэн хээгээр чимэглэж, цэцэг, ургамлын хээ бүхий бөсийг хослуулан 7 см өргөн эмжсэн.

Хормойны доод хэсэг болон зүүн ташааг бор өнгийн олсон (маалинган) даавуугаар дотор талаас нь нөхөн хажилсан нь зүүн гар талдаа өндөр оноотой загвартай байсан байж болзошгүйг илтгэж байна. Мөн захыг бараан өнгийн даавуугаар доторлон, ирмэгийг нь дотогш нугалан засварлажээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү олдвор нь дундад эртний үеийн эхнэр дээлийн хэв шинжийг бүрэн хадгалсан, хосгүй үнэт биет дурсгал болохыг харуулж байна. Тухайн үеийн язгууртнууд арьсан болон магнаг торгон дээл өмсдөг байсан бол нимгэн торгон дээл нь дотуур өмсгөл буюу ханцуйгүй ууж хэлбэрийн давхар хувцас болгон хэрэглэгдэж байсан байх магадлалтай гэж судлаачид дүгнэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026
Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026
Археологи Урлаг

Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо

29/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа

19/06/2026

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.