Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»5 настайдаа кинонд тоглож, 22-тойдоо нүцгэлсэн дуучин Э.Агиймаагийн тухай 24 баримт
Одод

5 настайдаа кинонд тоглож, 22-тойдоо нүцгэлсэн дуучин Э.Агиймаагийн тухай 24 баримт

Урлаг Урлаг07/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
agima8217618862012-08-07-09-56[www.zaluu.com]445887432012-08-07-11-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Урлагийн сургуульд сураагүйч авъяас чадвараараа олонд  танигдсан дуучин бүсгүйн тухай 24 баримт
1.    Э.Агиймаа нь 1988 оны 12. 28 нд Улаанбаатар хотод mөржээ.
2.    Биеийн өндөр 175м, жин 62 кг, матарын орд
3.    Дуртай өнгө: Байгапийн өнгө, мөнгө хайрлалгүй авч байсан зүйл нь  цүнх түрийвчний хослол.
4.    Дуртай хоол будаатай шөл бол хэлэх дуртай үг I will be back.
5.    Түүний бага нас нь 40 мянгатад өнгөрсөн бөгөөд 14-р сургууль төгссөн.
6.    Сонирходог спорт: усан спорт тэр дундаа фитнессээр хичээллэдэг байна.
7.    Тэрээр арван жилд байхдаа тэмээ мөн шүдэнз зэрэг хочтой байжээ.
8.    Түүний багын хөгжилтэй онигоо: Нэг удаа аав ээж хоёрыгоо  унтаж байхад нь шууд өрөөнд нь явж ороод  ааваа “босоорой, босоорой” гэснээ “аав аа, аав аа би боожгойтой болчихож” гэж байсан удаатай. Аав нь  Агиймаагаас  “чи манайд ер нь яах гэж төрсөн хүүхэд вэ” гэсэн чинь “би танайд идэх л гэж төрсөн” гэж хэлж нэлээдгүй инээд болж байсан ажээ.
9.  Анх таван настайдаа кинонд дүр бүтээжээ. DZ man буюу олон улсын тоймч, сэтгүүлч Дашзэвэгийн зохиолоор хийсэн кинонд ундаа зардаг хүүхдийн дүр байв.
10.  Сургуулийнхаа нэрийн өмнөөс томоохон арга хэмжээнд оролцож, нүүр тахалдаг сурагчдын нэг  Э.Агиймаа “Хайрын дууч” гэгддэг дуучин С.Сэрчмаагийн “улаан фэн” байсан аж. Шинэ жилийн баярын хөтөлбөрт ихэвчлэн С.Сэрчмаагийн дуунуудыг амьдруулдаг байсан тул найз нөхөд нь түүнийг Сэли хэмээн хайртай дуучных нь уран бүтээлийн нэрээр дууддаг байсан.
11.  “Hartford” институтэд Олон улсын харилцаа, сэтгvvлч мэргэжлээр нэг жил суралцсан.
12.   Э.Агиймааг өөрийн болгосон азтай эр буюу хөөрхөн хүүгийнх нь аав бол Жамъян хуурчийн ач хүү Б.Төрөө юм.  Тэрээр “Никитон” хамтлагын  Б.Батчулууны төрсөн дүү аж.
13.  Монгол улсын төрийн соёрхолт дуучин Д. Болдын “В” продакшнаас тэрээр  дуучны гараагаа эхэлсэн.
14.  “Lonely night” хэмээн дуугаараа олонд танил болж чадсан дуучин бол Э.Агиймаа юм.
15.  Урлагт орсноор цомгоо гарган хамгийн анхны орлогоо авсан  нь 130 мянган төгрөг байв.
3316.  “Monday morning” цомог гагасан. Lonely night, Надаас чи, Ирж байгаа чи минь, Хайрлах хүсэү зэрэг дууг  дуулаад амжсан. "Lemon" студийн уран бүтээлчид "Луйврын хот" уран сайхны киног бүтээсэн.  Дуучин бүсгүй маань энэ киноны гол дүрд тоголжээ.
17. “Надаас чи” нэртэй дуугаа “Вантед” студийнхэнтэй хамтарч дүрсжүүлсэн нь их өвөрмөц болсон. Учир нь клипээ жүжигчилсэн хэлбэрээр хийсэн.
18.  2009 онд Улаан-Үүд хотод "Евро-Ази" хэмээх олон улсын фестивальд оролцон тусгай байр хүртэж байсан.
19.  Тэрээр 22 настайдаа эротик зургаа авхуулж байсан бөгөөд нүцгэн зураг нь 20 сая төгрөгөөр борлогдсон.
20.  Эротик контентын зураг авахуулсн. Э.Агиймаа: “Хоёр хоног зургаа авахууллаа, сэтгэгдэл их өндөр байна. Өмнө нь цээжээ ч ил гаргасан зураг авахуулж байгаагүй. Анх удаа л бүтэн нүцгэн зураг авахуулж үзлээ. Гоё юм байна. Хөдөлдөггүй хүн чинь гэнэт хөдлөөд, энүүгээр нэг бужигнаад, элдэв поз аваад л “алж” өглөө” гэжээ.33
21.  Түүний амьдралдаа голлон барьж явдаг “жанжин шугам” нь хүн чанараа алдчихгүй байх явдал.
22.  Э.Агиймаад таалагддаг залуу: “Надад өөртөө итгэлтэй, соёлтой залуус таалагддаг.Үүнээс гадна өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Хүн өөрийгөө хүндэлдэг байж л бусдыг хүндэлж чадна шүү дээ”.
23.   Таныг  алтны магнат Ц.Мянганбаяртай нэр холбож нэлээдгүй ярьсан. Энэ vнэний ортой юу? “Тэр хvн миний анхны цомгийг ивээн тэтгэсэн юм. Угаасаа залуу хvн бvрийг дэмжиж, тусалдаг тэр хvнтэй заавал яагаад миний нэрийг холбосон юм бол. Энэ Агиймаа овоо сайн цомог гаргачихлаа гэхийн оронд энэ яагаад ийм цомог гаргачихав, хэн ивээн тэтгэчихэв, цаана нь юу байна гээд шал хэрэггvй юм бодож хардах юм. Намайг ийнхvv нэр холбож бичсэнд vнэхээр гайхсан”.
24.  “Намайг хүмүүс СУИС болон Хөгжим бүжгийн коллеж төгссөн гэж ярьдаг. Үнэнийг хэлэхэд би урлагийн ямар ч сургууль төгсөөгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд урлагийн хүн болсон. Цаашид өөрийгөө хөгжүүлж урлагийн сургуульд суралцана гэж бодож байгаа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.