Ангилал: Оддын амьдрал

Суут хөгжимийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурын дуучдын 10 дугаар уралдаанд ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, Серж меценат сангийн дуучин Чулуунбаатрын БАДРАЛ Дэд байрын шагнал хүртсэн ба энэ удаагийн уралдаанд 1-р байрын шагналыг олгоогүй байна. Римский-Корсаковын уралдаан нь Монгол улсын засгийн газарт бүртгэлтэй байдаг тэмцээн бөгөөд дуурын дуучдын дэлхийн аварга хэмээн эрэмблэгддэг билээ.

Түүнийг Диснейн Сан Франциско дахь агентлагаас түүнийг “Мулан” уран сайхны кинонд шалгуулахыг урьсан байна. А.Баярцэцэг одоогоор тодорхой шийдвэр хэлээгүй байгаа бөгөөд энэ сарын 18-нд өндөрлөх “Дэлхийн мисс-2016” тэмцээндээ гол анхаарлаа хандуулж буй нь илэрхий юм.

“Монгол” телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгд каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ шалгарсан.

“Авьяаслаг Монголчууд” шоунд эр биеийн гоо сайхныг гайхуулагч Ч.Цэнгүүн өчигдөр шүүгчдийн саналаар шоуг орхисон. Тэнгэрийн хунтайж гэгдэж уян налархайгаараа залуу охидын анхаарлыг татаж, шүүгч Дээгийгээс лагерь хамт явах аман урилга авсан. Гэтэл урт хугацааны турш бэлдсэн үзүүлбэрийг нь “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзан дээр үзүүлэх боломжгүй, тайзны орон зайд багтахгүй гэдгийг өмнөх өдөр нь мэдэж үзүүлбэрээ сольсон тухай түүний ээж өөрийн хуудсандаа бичжээ.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо хөөрхөн хоёр охинтой болсон. Харин тэрбээр маш сайн ээж болох нь өөрийнх фэйсбүүк хуудаснаас харагддаг. Уран бүтээлээ ч хийж хажуугаар нь охидуудаа цаг зав их гаргадаг. Зарим тохиолдолд хоёр охинтойгоо ажлаа хийж яваагаа харуулсан зураг хүртэл постолдог.

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын талаар холбогдох хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд түүний гэр бүлийг төлөөлж аав С.Сүхбаатар болон өмгөөлөгч Г.Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай буюу Б.Баяржаргал болон дуучин Лхагвасүрэн нар оролцон болсон хэргийн талаар тайлбар өглөө.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд шилдгийн шидгийг тодруулж, титэм гардуулах ёслол ирэх сарын 18-нд болох юм. Энэ удаагийн шалгаруулалтанд 110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.