Өнгөрсөн 11 сар нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн сэтгэлд хүрч, нийгэмд аав хэмээх эрхэм хүнээ амьд ахуйд нь хайрлаж байхыг уриалаад байгаа “Барьцаа 007” инээдмийн УСК-ны шинэ дуу гарах гэж байгаа ажээ.
Ангилал: Оддын амьдрал
Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын талаар холбогдох хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд түүний гэр бүлийг төлөөлж аав С.Сүхбаатар болон өмгөөлөгч Г.Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай буюу Б.Баяржаргал болон дуучин Лхагвасүрэн нар оролцон болсон хэргийн талаар тайлбар өглөө.
ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын цирк Монголчуудад зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Дельфинарий” асар байгуулан гайхалтай тоглолтыг толилуулж байгаа билээ.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд шилдгийн шидгийг тодруулж, титэм гардуулах ёслол ирэх сарын 18-нд болох юм. Энэ удаагийн шалгаруулалтанд 110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.
“Азийн мисс 2016” тэмцээн ОХУ-д болж байна. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож байгаа мисс Галтхүү овогтой Энхжаргал феналын шатанд шалгарчээ. Улсаа төлөөлөн оролцож, их гүрэнд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Г.Энхжаргалыг энэхүү тэмцээнд оролцож, амжилт үзүүлэхэд нь дэмжигч байгууллагаар “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байгаа юм байна. “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллага нь ОХУ-ын аж ахуй нэгж байгууллагуудтай нэлээд хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагааг дэмжсээр ирсэн байгууллага юм.
“Миний сүүлд гаргасан шийдвэр. Анх 17той наснаасаа эхлээд загвар өмсөж тайзан дээр алхсан. Загварын тайзан дээр алхахад үнэхээр гайхамшигтай мэдрэмж төрдөг үнэхээр аз жаргалыг мэдэрдэг өөртөө итгэх, бардам зан, эмэгтэйглэг байдлыг тайзнаас олж авдаг. Юманд хэмжээ байдаг . Үзэгдчид маань намайг ийм үедээ загвар өмсөж байсан. Гоё үеэр минь сайхан намайг санаж үлдээсэй гэж хүсэж байна. Заавал дөч тавьтай болтлоо жихцэлдэж загвар өмсөөд байх шаардлагагүй” гэв.
TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байсан юм.
Японы Фүкүока хотноо болсон энэ оны сүүлийн кюүшюү башё өчигдөр өндөрлөсөн. Мэргэжлийн сүмо бөхийн энэ удаагийн башёгийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озэки шагналаа гардсан юм.
Загвар зохион бүтээгч Б. Халиун буюу бидний сайн мэдэх Аняг жүжигчин Б. Хулангийн төрсөн дүү гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. Тэрээр өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд нэг охинтой . Түүний охин өдгөө 16 настай. Харин Анягийн дараагийн сонголт МАН-ын залуу боловсон хүчин Ц.Ганбаяр байсан юм. Тэгвэл тэд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах бололтой. Аня бие давхар зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
Шинэ дүр төрхөөрөө амьд хөгжмийн тогтсон хэв маягийг эвдэн гарч ирсэн дуучин Н.Сүндэръяа Иогийн мастер цол авсан анхны Монгол хүн болжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шри Шри өөрийн биеэр Төгсөлтийн баярт ирэв. Одиша мужийн захирагч болон бусад хүндэт докторуудын хамт Иога Натурапатийн мастерийн ангийхан диплотаа гардан авлаа. Ингээд л анхны Монгол хүн Иогийн мастер цол гардан авлаа” хэмээжээ.
