Ангилал: Одод

Дуучин Б.Амархүүг монголдоо амьдраагүй байх үед залуус эх орондоо ирж тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байсан цаг үе саяхан. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээгээд өөрийн чадвараа харуулж чадсан тэрбээр монгол эмэгтэйгээ ханиа болгосон нь олон хүнд талаагддаг. Загвар өмсөгч, Азийн топ модел О.Ариунзулыг загвар сонирхогчид сайн мэднэ. Ээж болоод 10 гаруй сар болж буй топ маань аз жаргалыг өдөр бүр мэдрэх болсон гэдэг. Тэгвэл өчигдөр түүний бас нэгэн дахвах баяртай өдөр нь болжээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиа төгсөх мөнгөн хонхны баяр нь болж мөн төрсөн өдөр нь тохиожээ.

“Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан цовоо сэргэлэн дуу, адтай инээд, донжтой байдлаараа олны анхаарлыг татдаг жүжигчин.

Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөнөөс хойш МҮОНТ, ТВ9-д дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байсан юм. Мэргэжил нэгт эртэйгээ ханилсан ч хүүгээ ганцаараа өсгөж яваа энэ бүсгүйг “Инээдээрээ гоёдог” хэмээн өхөөрддөг. Тэгвэл галтай цогтой, эгдүүтэй жүжигчин бүсгүй маань нилээн хэдэн жил ганцаараа явсаны эцэст хайртайгаа учирсан бололтой. Түүний анхны нөхрийг жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа гэдгийг хүмүүс андахгүй.

Анх Киви хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж DZ man-тэй хоолойны чадлаар сайхан нийлсэн дуучин Э.Энхзолыг дууг нь сонссон хүн бүр мэдэх биз ээ. Өдгөө тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож буй.

Арван жилийн сургуулийн сурагч Ц.Ухаанзаяа тоглолт хийж Улаанбаатар хотын асрах төвүүд, Хан Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлгийн Төрөх, Дотрын тасгуудын пүршин орыг модон ороор шинэчилж нийт 17 сая төгрөгийн бодит хандивыг үзүүлсэн “Энэ цагийн эгэл баатар” билээ.

“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэж “Марко Поло” цуврал болон хэд хэдэн кинонд тоглосон билээ.

“Guys” хамтлаг анх гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд сүүлийн жилүүдэд дөрвөн гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байсан ч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус хамтлаг шинэ клип гаргасан тухай мэдээлэл өгснөөс гадна тэд мөн албан ёсоор гурван гишүүнтэй болсон талаар мэдээлэл хийлээ.