Ангилал: Оддын амьдрал

“Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд шээж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр цахим сүлжээнд тарж багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.

Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо ирлээ. 7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон. Тэрбээр энэ хугацаанд 34 кг турсан гэнэ.

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм.

“Яг түүн шиг 3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны тав дахь дугаарын ялагчаар жүжигчин М.Цэрэндолгор шалгарсан юм. Тэрбээр өчигдрийн дугаарт дуугүй киноны хаан хэмээн нэрлэгддэг Чарли Чаплины цорын ганц дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өчигдөр /2018.05.14/ цаг бусаар тэнгэрийн орноо одож, Монголын утга зохиолд нөхөж барашгүй уй тохиолоо.