Ангилал: Оддын амьдрал

Уран бүтээлийн олз омог арвин яваа залуу дуучин А.Түмэн-Өлзий хувийн амьдралдаа ч аз одтой байгаагаа олонд дуулгасан. Өөрийн амьдралын ханиа олсон хэмээсэн тэрбээр чинээлэг эрийн нууцхан хайраас татгалзаж багагүй шуугианыг дэгдээгээд авсан удаатай.

“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Бүсгүйчүүдийн харцыг булаадаг энэ эрхэм өдгөө Э.Номин гэх загвар өмсөгч бүсгүйтэй хамтдаа амьдрах болсон гэдэг.

Зурагчин гишүүнээс сайд болсон азтай М.Зоригтод хийх ажил гэж үгүй бололтой. Тэрбээр хаа явсан газраа бүсгүйчүүд, ангийн нөхдүүдээ папараци хийж явдагаараа олны танил болоход түлхэц болсон гэчихвэл нээх үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Мөнхийн залуу гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан ч удалгүй хоёр тийш болсон гэдэг.

Өдгөө 50 хүрч яваа эрхэм гоо үзэсгэлэнгийн билэгдэл болон монголынхоо сайхан бүсгүйчүүдийн жасаалтыг тэргүүлдэг тэрбээр дэлгэцийн уран бүтээлд нэлээдгүй хэдэн удаа дүрээ мөнхөлсөн. Ганц ангит киноноос олон ангитад дүр бүтээж өөрийгөө чамгүй авьяаслаг гэдгээ баталчихсан нэгэн. Тэгвэл тэрбээр өдгөө “цэнхэр дэлгэцийн од” болохоор шийджээ.

Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээрээ олонд танигдсан.

Харахын заяа байхаас хазахын заяа байх биш гэдэг шиг хэсэгтээ л ганц бие гунхсан жүжигчин А.Гэрэлцэцэгийн зүрх эзэнтэй болжээ. Түүний сонголт өөрөөс нь насаар нилээн дүү загвар өмсөгч Т.Төвшөө хэмээх залуу. Нохойн орон, Ларьдма, Бодлын хулгайч зэрэг бүтээлүүдээрээ олны танил болсон зохиолч Төрмөнхийн хүү Төвшөө, Гэрлээ хоёрын болзоо эхлээд удаагүй бйагаа болоод ч тэр үү “Хамт байх хугацаа минь юунаас ч эрхэм” хэмээн facebook хуудсаараа хайраа илчлэлцэж байна. Төвшөө өмнө нь мэргэжил нэгт Дариа хэмээх бүсгүйтэй хайрын романс үүсгэж явсан удаатай ч нэг удалгүй хоёр тийшээ болсон.

Нэг хэсэг Мүүн гэгчийн талаар шуугиж мэдээгүй заримынх нь хувьд нүдийг нээж өгсөн цэнхэр үст Цэрэнд баярлаж байгаа хүмүүсийн нэг билээ би. Тэр утгаараа ч дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж бичиж байсаан. Харин сүүлд Бавуугийн Лхагвасүрэн гуайг Мүүнчин болгоод байгаа бололтой юм даг уу даа. Хүн бүр тэр Мүүн гэгчийн талаар мэдээлэл байхгүй байж байгаад л энх тайван гэсэн гоё сайхан уриа лоозонд итгээд хэдэн төгрөг өгөхөөр нь юм бичсэн байж болно шүү дээ.

Хайрын баяраар топ О.Ариунзул, Дуучин Б.Амархүү нарыг танихгүй залуус үгүй ээ. Тэд оны өнгөрсөн онд хүүтэй болж бүл нэмсэн. Ээж болоод намба сууж төгөлдөржсөн загвар өмсөгч бүсгүйн сүүлийн үеийн селфиг сонирхуулж байна.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужингийн талаар сүүлийн маш олон мэдээлэл гарч байгаа. Саяхан түүний нөхөр байсан “Лайв Энержи Групп”-ын захирал А.Эрдэнэбат Их аварга Д.Дагвардоржид мөнгө хулхидуулсан хэмээн мэдээлэл хийсэн. А.Эрдэнэбатын сөрөг мэдээлэлүүд гарах бүрт П.Анужингийн нөхөр хэмээн цоллуулдаг байсан нь нууц бишээ. Харин энэ бүх мэдээлэлийг хариуд ганц ч үг дугарч байгаагүй П.Анужин нөхрөө өмөөрөн тайлбар хийсэн байна.