Ангилал: Оддын амьдрал

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагийн ертөнцөд хөл тавьж ард түмэндээ уран бүтээлээ хүргээд 30 хаврыг үджээ. Уран бүтээлийн ганзаг дүүрэн яваа дуучны төрсөн өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ жилийн төрсөн өдрийг үзэгч түмэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэхээр тоглолтын бэлтгэл ажлыг базааж байгаа. “Төрсөн өдрийн анплагед тоглолт” энэ сарын 19, 20-нд болох бол 30 жилийн баярын тоглолт ирэх есдүгээр сард болох юм.

Дуучин А.Түмэн-Өлзийгийн дуу сонсож үзээгүй зохиолын дуунд дурлагч үгүй биз ээ. Түүний жүжигчин Л.Сөрөлттэй хамтран дуулсан “Хайрын тэнгэр диваажин” дуу нь сүүлийн үед хит болж, мэдэхгүй хүн үгүй болсон.

Өнгөрөгч онд гэр бүлтэй залуу түүнийг эргүүлсэнд ихэд бухимдаж олон нийтийн сүлжээгээр хүртэл бухимдал, дургүйцлээ илэрхийлж нөгөө залуугаа байдалд оруулсан авсан удаатай. Харин тэрхүү явдлаас хойш удалгүй өөрийн хайртайгаа учирч фэйсбүүкээр танилцсан хосууд хөөрхөн охинтой болсон билээ.

МУГЖ И.Одончимэг өөрөөс үе мултарсан жүжигчин залуутай учир ургууллаа хэмээн нэг хэсэг шуугиж өгсөн. Тэгвэл өдгөө тэднийг танихгүй, мэдэхгүй хүн үгүй болж. Нас бол тоо хайр сэтгэл байхад бүгдийг бүтээдэг, сайхан амьдралыг цогцлоодог гэдгийг залуустаа харуулж үлгэр жишээ ч яваа гэр бүлүүдийн тоонд зүй ёсоор дээгүүрт багтдаг.

Загвар өмсөгч С.Төгс нь Английн “Jem model management” агентлагтай гэрээтэй бөгөөд тус агентлагийн Сингапур дахь харьяа агентлагт ажиллаж байгаа билээ.

Тэрбээр “Next top model” шоуны түүхэнд анх удаа оролцсон Монгол загвар өмсөгч болсон. Цахим ертөнцөд нээлттэй тэрбээр сүүлийн үед youtube -д өөрийнхөө амьдрал болоод ажлын хэмнэлийг Vlog хийж байршуулах болсон. Түүний эхний бичлэгийг өмнө нь сонирхуулсан билээ. Тэгвэл энэ удаад 2дахь дугаарыг хүргэж байна.

Топ модель Х.Бадамгэрэл Дубайд болж буй загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-нд болж буй Дубай болон тэр бүсдээ хамгийн томд тооцогддог “Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week”-ийн тайзнаа алхаж буй Х.Бадамгэрэл олны анхаарлыг татаж, “гайхалтай” хэмээн үнэлүүлжээ.

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг тайзны уран бүтээлээс нь гадна “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон. Харин түүнийг өдгөө орчин цагийн Ромео гэдгээрээ бүсгүйчүүдийн нүдийг хужирлаж, хайрыг татах болсон гэдэг. Үнэнч хайрын билэгдэл Сонгодог бүтээлийн эзэн маань “Жинхэнэ хайрынхаа төлөө галруу орж, усруу үсэрч чадна” хэмээн нэгэнтээ ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хайрынхаа төлөө гал руу ч үсрэхэд бэлэн ид хийх тэмүүлэл, хүслээр асч яваа Шинэгийн хувийн гэрэл зургаас сонирхуулж байна.