МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглосон билээ. Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элсэж, жүжигчин мэргэжилтэй болж өдгөө ээжтэйгээ хамтдаа нэг хамтлагт байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Авьяаслаг жүжигчний охин З.Номундарь ээжийгээ өөрөөсөө олон насаар дүү хүнийг ханиараа сонгоход нь ” Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн.
