Ангилал: Одод

С.Төгс бага насаа гэр бүлийнхээ хамт Германд өнгөрүүлсэн гэдэг. Тэрбээр Монгол моделиуд дундаасаа хамгийн төгс төрхтэйд тооцогддог аж. Харин түүний хувьд загварын гараагаа “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас эхлүүлсэн билээ. Энэ талаараа “Бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хувьд хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдэнэ” хэмээсэн удаатай.

“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэгийг өдгөө эс таних хүн ховор биз. Мисс бүсгүй олон эрчүүдийн харцыг булааж явсан ч заяаны ханиараа Алтаншагай гэх даруухан залууг сонгож сүр дуулиантайгаар хуримаа хийсэн.

Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүний жинхэнэ нэр нь О.Баярсайхан. Анх тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан нэгэн.

Мэргэжлийн сопран хоолойтой эмэгтэй дуурийн дуучдын хоолой, авьяас чадварыг сорьсон Дж.Пуччинигийн алдарт Чио чио сан буюу “Madam butterfly” дуурийн Чио чио саны дүрийг Монголын залуу сопран дуучин С.Батчимэг бүтээжээ. Тодруулбал С.Батчимэг Улан-Үд хотын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд БУАЖ концертмейстр Дарим Лхасаран Ленховоен багштай богино хугацаанд бэлдэж, энэ сарын 29 нд Улан-үдийн театрт амжилттай тавьсан байна.

“Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг. Манай улс 2005 оноос өөрийн авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн билээ.

Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин ОХУ-Д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань өчигдөр орой Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьжээ.

“Хос цагаан ятга”-тай энэ эрхэмүүдийг Д.Амарсайхан, Ж.Солонго гэдэг. Тэд “Зууны манлай хос дуучин” С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хойч үе.

Гарын шавь нь хэмээн хэлэхэд буруутахгүй. Дуучин хосуудад “зууны манлай хос дуучид” үнэт зөвлөгөөгөө харамгүй хайрлаж уран бүтээлээ туурвихад нь ихээхэн тусалдаг аж.

“Гурван охин” хамтлаг 10 гаруй жил урлагийн тогоонд хүчин зүтгэсэн ахмад хамтлагуудын тоонд зүй ёсоор ордог. Анх охид нэртэйгээр гарч ирж байсан билээ. Тэгвэл ахмад дуучид маань Хятад, Монголын солилцооны долоо хоногийн арга хэмжээнд орлцохоор явсан байна.