Сэтгүүлч– Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Яг түүн шиг шоунд маш амжилттай оролцож байгаад нь мөн баяр хүргэе.
Энэ их ажлын хажуугаар удахгүй болох энэ сарын 17,18 IBIZA OUT гээд маш том Фестиваль зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ Фестивалынхаа талаар мэдээлэл өгөөч, яаж ажил төрлөө амжуулж байна?
Э.Энхболд– Сайн байна уу энэ өдрийн мэндийг нийт уншигчиддаа хүргэе. Мэдээж шоуныхаа хажуугаар маш их ажилтай явж байна. Залуу хүн болж өгвөл завгүй байх тусмаа л сайхан байдаг тэр ч үүднээс аль болох бүх ажлаа чаднаа, мэднээ амжуулнаа гээд явахын бол болохгүй зүйлс байдаггүй.
IBIZA OUT DANCE MUSIC FESTIVAL нь 6 сарын 17,18-ны өдөр буюу энэ долоо хоногын 5 дахь хагассайн өдрүүдэд 3 дахь жилдээ Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил Фестиваль маань 2 өдөр зохион байгуулагдана. Эхний өдөр нь Амьд хөгжим, Рок поп, Электро хөгжмийн үдэш, 2 дахь өдөр нь болохоор Hip Hop, R&B, Raggae үдэш болно. Түүнчлэн энэ жил Фүүд Фестивал болох ба 2 өдрийн туршид зохиогдох нь маш шинэлэг зүйл болж байгаа юм. Дээрээс нь 17-ны өдөр буюу эхний өдөр нь BEACH FITNESS моделын тэмцээн болно. Харин 18- ны өдөр болох 2 дахь өдөр нь олны танил хүмүүсийг хамарсан элсний волейболын тэмцээн зохиогдож байгаагаас гадна хүн чавх, 2 болон 4 дугуйтын мото тест за мөн тэгээд энтертаймент хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болох болно.
Сэтгүүлч– Үнэхээр шилдэг гоё арга хэмжээ зохиогдох гэж байгаан байна. Ер нь ойрын үед зохиогдож байгаа арга хэмжээ бүр азтан шалгаруулдаг болсон байгаа. Танайх мөн адил арга хэмжээндээ азтан шалгаруулах уу, сугалаа байгаа юу ?
Э.Энхболд– Харин тиймээ ер нь бол сүлийн жилүүдэд Азийн сугалаа их эрчээ аваад байгаа. Миний хувьд бол АЗАНД БОЛ НАЙДДАГГҮЙ ЗҮТГЭЛД ИТГЭДЭГ, хэт азанд найдах нь өөрийгөө дайчлах нь багасгаж бэлэнчлэх сэтгэлгээтэй болчдын болов уу гэж боддог. Хүн өөрөө л хичээж зүтгээд явахын бол азандаа найдсанаас илүү хичээл зүтгэл хүнийг хаядаггүй гэж би ойлгодог тэр ч утгаараа манайд азын сугалаа байхгүй байгаа харин эсэргээрээ маш өндөр зохион байгуулалттай чанартай арга хэмжээг зохион байгуулна гэж амлаж байна. Манай чадварлаг хамт олны хувьд манай Галбадрах, Реппер GEE, Жүжигчин модель Амгаа, Тогооч Тэнгис, Ялалтын парадын Ялалт, Сошиал старын од гэж хэлж болох Төрөө гэх мэт салбар салбартаа хийж бүтээсэн зүйлстэй мундаг залуус ажиллаж байна.
Сэтгүүл– Таньд маш их баярлалаа. Таньтай бас санал нэг байна. Тасалбарын хувьд ямар үнэ ханштай, хаагуур зарагдаж байгаа, залуустаа ямар ямар боломжыг олгож байгаа вэ?
Э.Энхболд– Бид бүхэн бол залуусдаа зориулан маш том боломжуудыг олгож байгаа. Үүнээс дурьдвал Early bird ticket, 2day Pass ticket гээд урьдчилан зарагдаж байгаа хоёр тасалбар байгаа. Энэ нь Early bird ticket- ээр 2 хүн орох буюу 1 хүн 15000₮- өөр орж байна гэсэн үг, харин 2day Pass ticket нь болохоор 1 хүн 2 өдрийн турш орох боломжтой юм. Энэ үнэнүүдийг бол би нээх ярьмааргүй байна яагаад гэхээр урьдчилж гарсан тасалбарын ард манай хамтран ажиллагч байгууллаууд болох Фитнесс, Гоо сайхан, Брендүүд гэх мэт 10-30%-ийн хөнгөлтүүдийг эдэлсэнээр 15000₮-өөс илүү эрхүүдийг эдлэж байгаа. Бас нэгэн Сюрприз задалмаар байна. Энэ маань юу гэхээр Candy- гээр оройны 6 цаг хүртэл 50% хөнгөлөх бөгөөд манай үйл ажиллагаа өдрийн 13:00 цагаас эхлэн үргэлжилнэ.
Сэтгүүлч- Залууст гоё гоё боломжуудыг олгосон мөн дээрээс нь үзэх зүйл ихтэй арга хэмжээ зохион байгуулах гэж байгаан байна.
IBIZA OUT – ын “ ЭХ ДЭЛХИЙН СОЁЛТОЙ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ” гэсэн уриа надад их таалагдсан та урианыхаа талаар тайлбарлаа ч.
Э.Энхболд– За баярлалаа 2014 онд анх Галбадрах найзтайгаа IBIZA OUT-ыг санаачлаад хийж байхад урианы талаар их ярилцаж байгаад ерөнхийдөө “ ЭХ ДЭЛХИЙН СОЁЛТОЙ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ” гэсэн уриаг гаргасан. Уриаг хэлэхэд залуучууд шууд ойлгох байх гэж бодож байна. Бид нар учиргүй залуучуудыг ирж шоудаа, ууж идээ гэж уриалаагүй, бид бүхэн соёл гэдэг чин юунаас эхэлхийн, хамгийн гол нь хогоо хогын саванд хийхэс эхлээд байдаг. Тэр ч утгаараа бид зөв авч явах,олон нийтийн арга хэмжээнд Алкохол, Дринкийг зөв зохистой хэрэглэх гэдэг талаасаа залуучуудаа уриалдаг.
Сэтгүүлч– Таньтай ярилцахад сайхан байлаа. Хийж бүтээе гэсэн өндөр хүсэл эрмэлзлэл зорилготой явж байгаа залуутай ярилцахад би хүртэл өөрөө очмоор санагдлаа. Мөн танай баг хамт олонд амжилт хүсье. Таньд энэ долоо хоногын бүтэн сайнд болох Яг түүн шиг шоун дээр Нисванис хамтлагын Амгаа ахыг сонгосныг үзсэн тиймч учраас энэ бүтээх дүрд чинь таньд амжилт хүсэе.
За ингээд IBIZA OUT DANCE MUSIC FESTIVAL дээр уулзацгаая.
Дараа дараачийн ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт хүсэе баярлалаа



