Ангилал: Оддын амьдрал

Монгол Ардын Намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо 2-р бага хурлаа саяхан хийжээ. Энэ үеэр нэлээд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд шинээр зөвлөх багтай болсон байна. Зөвлөх багийг Б.Билгүүн удирдахаар болсон аж. Тодруулбал нэрт хуурч Жамьян агсны ач хүү дуучин Д.Болдын үеэл дүү хаан найргийн Хатан Дулмаа гуайн зээ хүү гэдгээр нь олон нийт андахгүй мэдэх урлагийн гэр бүлд өссөн сэхээтэн залуу Б.Билгүүн НАМОХ-д зөвлөх юм байна. Б.Билгүүн НАМОХ-д олон жил тууштай ажиллаж байгаагаас гадна “B” продакшны захирлаар ажиллаж, ахынхаа бизнесийг амжилттай удирдаж байжээ.

“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг.

Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүйтэж салсан. Энэ талаараа нээх ам нээж байгаагүй тэрбээр “Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон” хэмээв.

“Boom town” хамтлагийн дуучин, “Маск” продакшны залуу жүжигчин Э.Алдарыг залуус андахгүй сайн танина. Тэрбээр “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Учрал” зэрэг кинонд тоглосон.

Түүнийг бүсгүйчүүдийг сэргэлэн гэгч нь эргүүлдэг гэх яриа шар хэвлэлийн хуудаснаа түгдчихдэг. Тэгвэл үзэгч олондоо бөндгөр, хөөрхөн нүдтэй гэгддэг Э.Алдар гэр бүл зохиохын тухайд ийн өгүүлжээ.

Тэрбээр хамгийн анх “Гаадаа мээрэн” хэмээх гадны кинонд тоглож үүний дараа “Чонон сүлд”-д тоглож Монголын жүжигчдийн хувьд анхны тохиолдол бөгөөд гадаадын кино урлагт хүч сорин, дэлхийд танигдах анхны элч болсон юм.

Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн таних болсон. Тэрбээр”Шилдэг өнгө” продакшинд харьяалагдаж яваа “Аюултай харилцаа” кинонд тоглож өөрийнхөө чадвараа харуулаад авсан билээ.

“Мөнхийн залуу” гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч айл гэрийн эзэгтэй болж байсан ч амьдрал нь бүтэлгүйтсэн. Гэхдээ амьдралдаа ганцаараа хэмээн гуниж гутралгүй залуу төрхөөрөө өөрийгөө чимэн гунхаж яваа.

“Камертон” хамтлагийн залуус өөрсдийн эрүүл мэнддээ сүүлийн үед ихээхэн анхаарах болсон. Дуучин Мээдээ Ганаа хоёр жингээ хасах халз тулааныг эхлүүлж 15.4 кг илүүдэл жингээ хассан Мээдээгийн ялалтаар өндөрлөсөн билээ.

Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн үзэсгэлэнгээрээ хорвоо ертөнцийг чимдэг. Сүүлийн үед бүсгүйчүүд дотоод болон гадаад гоо сайхандаа илүүтэй анхаарч өөрийн үзэсгэлэнт царайгаа улам илүү эрүүлээр тодотгох болжээ.