“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэх болсон гэдгийг уншигч та дуулсан биз ээ.
“Марко Поло” кинонд тоглож буй. Тэрбээр кинонд сонгогдсон тухайгаа “Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан удаатай.
