Ердөө жил гаруйхны өмнө уран бүтээлийн хамтрагч, хуурай эгч гэгдэх жүжигчин Д.Оюунтуулыг буцалсан халуун усаар түлж гэмтээн, олны дунд шуугиан тарьж явсан Ц.Алдармаа “эргэж ирлээ”. Орхон аймагт аялан тоглолттой байсан “Шинэ үе” продакшины жүжигчид амарч тухлах цагаар тэд хоорондоо маргалдаж, Д.Оюунтуул түүний дал нурууны тус газарт аягатай халуун ус цацсанаар хэрэг мандсан гэгддэг.
Ангилал: Оддын амьдрал
“Камертон” хамтлагийн Ганаа Мээдээ нар нэг сарын хугацаанд хэн нь түрүүлж 10 кг хасаж чадах уу хэмээн халз үзсэн. Тэгвэл бие галбирт анхаарч эхэлсэн. Тэрбээр стиль имижтээ ихээхэн анхаарах болжээ.
Уянгалаг хоолой, гоо төрхөөрөө ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин бол Р.Лхамаа. Тэрбээр гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн.
Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд эх орноо төлөөлөн Бат-Очирын намуун оролцож байгаа билээ. Тэрээр гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа тус тэмцээний финалийн шатанд шалгаран үлдээд байсан юм
Дуучин Б.Амархүүгийн гэргий “Азийн топ модель”, загвар өмсөгч О.Ариунзулын эгч О.Оюунзулыг цахим ертөнцийнхөн андахгүй сайн танина.
Царай төрхөөрөө тун ч адилхан хэрнээ дүүгээсээ бага зэрэг намхан нуруутай эгч О.Оюунзул нь фитнессээр хичээллэдэг. “Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс “Фитнесс модель” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Гэнэт ээж болон олныг алмайруулсан дуучин Ануг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэх цуу хүртэл тарсан. Тэгвэл энэ мэдээлэлд илт бухимдсан бүсгүй маань тайлбар хүртэл хийгээд амжсан. Байнга охиныхоо зургыг өөрийн цахим хуудсандаа байрлуулж байдаг дуучин маань нөхрийнхө талаар огт дурсдаггүй байсан бол саяхнаас хайртынхаа зургыг оруулж бусдад танилцуулах болжээ. “Дуучин Ануг хадмууд нь зөвшөөрөхгүй байна” гэх цуу гарч байсан нь нөхрөө нууцлахад хүргэдэг байсан байж болох юм. Тэгвэл юутай ч өдгөө тэднийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хайрыг татсан залуу нь Wanted студийн захирал Төвшинбаяр гэнэ. Тэрээр нэлээд хөрөнгөтэй айлын хүү бөгөөд урд хөршид суралцаж байхдаа дуучин Анутай танилцаж хайрын романс үүсгэжээ.
Урлагийн хосын тоог нэмсэн жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар шинэ оны эхний өдөр хүүтэй болжээ. О.Итгэлийг “Хоймор өнжих нар” МҮОНТВ-ийн олон ангит кинонд тоглосон дүрээр нь үзэгчид мэдэх бол Т.Энэрэл “Гурван найз” олон ангит киноны дүрээр нь үзэгчид сайн мэднэ. Хосууд хамтдаа дуучин Хишигдалай, Болорцом нарын “ Хайрын далавч” дууны клипэнл тоглосон. Залуу хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Олны танил эрхмүүдийн шинэ жилийн гоёл
“Саятан болгох дамжаа”, “Анирлагч”, “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Бид гурвын болзоо” зэрэг кинонд тоглосон жүжигчин П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн үгүй билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмрээ оруулсан юм.
