Ангилал: Одод

“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Түүнийг МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг “Цоглог” хөтөлбөрийг олон жил хөтөлж байсныг өдгөө санаж буй биз.

Орой болгон МҮОНТВ-ийн мэдээний цагаар үзэгч түмэнтэй уулздаг нэвтрүүлэгч Д.Одзаяаг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр өмнөх үеийнхээ олон сайхан нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа. Түүнийг залуус “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээр нь илүүтэй танина.

Тун удахгүй Ноён Бондгор ээждээ зориулж, Ээжийн тухай нэгэн шинэ уран бүтээлээ гаргаж байгаа төдийгүй энэ ондоо багтан анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн бондоолой дуучиндаа амжилт хүсье. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээж байх болтугай.

Мисс Т.Туяамаа хайртай залуутайгаа учирч Австрали улсыг зорьсон билээ. Сүүлийн үед хайртай гэргий, найз бүсгүйнхээ нэрийг биен дээрээ шивүүлдэг моод дэлгэрсэн. Энэ моодыг түүний хайрт н.Төр-Эрдэнэ чээжин дээрээ нэрийг нь мөнхөлж гал халуун хайраа илэрхийлж олонд гайхуулаад авсан удаатай.

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармааг танихгүй хүн үгүй. Тэрбээр тайзны уран бүтээлээсээ чөлөө авч дэлгэцийн бүтээлд хүч үзэж яваа.

Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ.

БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Анутай тодорсон билээ. Тус тэмцээн э12 дугаар сарын 19 ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд тэрээр сайн үйлсийн аян, авьяаслаг мисс, спортлог мисс зэрэг төрлүүддээ илүүтэйгээр анхаарал хандуулж оролцож байгаа юм.

Жүжигчин Бат-Өлзийгийн хүү драмын театрын залуу жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан Н.Мөнхсоёлыг уншигчид “Хөлтрөг”, “Фейсбүүк од”, “Мөрдөгч” зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь мэдэх биз ээ.