Ангилал: Сонгодог уран зохиол

Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Оролцъё” уриан дор бүхий л үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуусаа нэгдье уриан дор Залуусын хөгжил-2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Монголын сайхан охид бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгарулах “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан бол 23-нд ээлжит шоу тэмцээнүүд нь болох нээ. Тэрбээр Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 9 сарын 23-ны 19:00 цагаас зохион байгуулагдана.

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр ялагчаа тодруулсан бөгөөд Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт, Шилмэл загвар агентлагын багш Төрбатын Батцэцэг үндэсний ялагчаар тодорлоо.

Монгол, Япон Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах япон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 19-ний өдөр гардууллаа. Үүнд:

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах, мөн аяласан газар бүрийнхээ хогийг цэвэрлэх гэх мэтчилэн сайн санааны маш олон ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийж, зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ бямба гараг буюу 9-р сарын 19-нд Ажиа Ринбүүчий Гэгээнтний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа юм. Залуу дугуйчин клуб жил бүр уламжлал бүр мод тарьдаг бөгөөд энэ жил Ажиа гэгээнтний эмнэлгийг сонгосон байна.

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний шилдэг 16-н оролцогчид өчигдөр шалгарчээ. Тэртээх 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсаар 11-н миссийг шалгаруулан алдаршуулсан уг тэмцээн ирэх 10-р сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь Монголын лам хувраг,сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдлаа.

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан МонголУлсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. 21 жилийн туршид үнэ цэнээ алдаагүй, илүү амжилттай, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа “Next Stop” наадам манай улсын хамгийн том харшийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргадаггүй.

Монгол Улсын гавьяат хуульч, “СИТИ” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн анхны дарга асан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн үүсгэн байгуулсан “Дэмбэрэлцэрэн сан”-гаас тэтгэлэг зарлалаа.

Тодруулбал, “СИТИ” дээд сургууль болон БНСУ-ын нэр хүндтэй СеоКеон их сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд дараах ангиудад тэтгэлгийг олгох юм байна.

Ирэх оны зургаадугаар сарын нэгнээс долдугаар сарын 31-ны хооронд ХБНГУ-ын Майнц хотноо Олон улсын хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын сургалт 38 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Тус сургалтанд 40 хүртэлх насны хөнгөн атлетикийн спортын багш, дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй мэргэжлийн тамирчид оролцох боломжтой юм.