Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Дээрхийн гэгээн авралт богд “Тижан Чогбрүл ринбучэ” сүсэгтэн олонд ном айлдлаа
Сонгодог уран зохиол

Дээрхийн гэгээн авралт богд “Тижан Чогбрүл ринбучэ” сүсэгтэн олонд ном айлдлаа

Урлаг Урлаг17/09/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_06763666332142014-09-17-16-16[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь Монголын лам хувраг,сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдлаа.

Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд  тус хийд болон нутгийн олны хүсэлтээр энэ сарын 13-14-ний өдрүүдэд залран Гонбу Шалши сахиусны даган соёрхолыг хайрлаж, XIII Далай ламын монгол багш хэмээн алдаршсан Чин Вангийн Шаддүвдандар аграмбын хойд дүрийг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чэнбий Ванчүг буюу Билгүүн, Эрдмийн Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ. XIII Далай ламын багшийн хойд дүрийг ширээнд залах ёслолд XIV Далай ламын Ёнзин багшийн хойд дүр морилон оролцсон нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл биелсэн, их бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо.

Өндөр гэгээний хийд хэмээн алдаршсан Амарбаясгалант хийдэд энэ сарын 14-16-ны өдрүүдэд морилж, хийдийн лам хуврагууд Богд ринбучэ-д бат оршил буюу даншиг мандал өргөжээ. Тус хийдийн Түнлха буюу Дөрөвдүгээр Богдын номын их сахиус Дорж Шүгдэн бээр хувраг гэлэн Лувсанчойдогийг Дөрөвдүгээр Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их хүрээний Хамба номун хан Агваанхайдүвын гуравдугаар дүрийн хувилгаанаар тодруулан айлдсан бөгөөд энэхүү хувилгааныг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чойжи Ванчүг буюу Билгүүн, Номын Эрх баялаг хэмээн нэр соёрхжээ.

Өнөөдөр Төгс Баясгалант Эмэгтэйчүүдийн хийд болон Чойжин ламын сүм музейд морилсоноор Богд ринбучэ-н Монгол орон дахь айлчлал өндөрлөж байгаа бөгөөд лам хувраг, сүсэгтэн олонд уламжлал ёс заншил, шашин шүтлэгээ хадгалах, эрдэм боловсрол, эв нэгдлийг хичээх нь эрхэм чухал болох тухай онцлон айлдаж, улс орондоо ихийг хийж бүтээсэн, бусдад тусласан, зөв сайн хүн байхыг дахин дахин захиж байлаа.

Богд ринбучэ-н Наймдугаар Богдын дүү Чойжин лам Лувсанхайдүвын сүмээр морилох шалтгаанаа айлдахдаа:

Энэ хийдэд монголын төрийн болон богд нарын их сахиус болох шарын шашны их сахиус Дорж Шүгдэн залаатай байдаг. Дөрөвдүгээр Богд болон Наймдугаар Далай лам нар ах дүү бөгөөд Лхалү хэмээх түвдийн эртний сурвалжит удмын хүмүүс юм. Монгол орноо Дөрөвдүгээр богдоос эхлэн Дорж Шүгдэн сахиусны шүтлэг, тахилга их дэлгэрсэн бөгөөд дараа дараагийн богд нар болон монголын олон лам дээдэс нар энэ сахиусыг шүтэж, ном зохиол туурвиж байсан. Анх Монголын алдарт эрдэмтэн лам Зава Дамдин энэхүү сахиусны Бэүвүм буюу бүх уншлага, номыг эмхэтгэжээ. Монголын олон хийд дацангийн шүтээн байсан юм. Лхалү удмынхан эртнээс Дорж Шүгдэн сахиусыг шүтдэг бөгөөд миний бие болон урд дүрийн Тижан богдын шавь, өглөгийн эзэн тул бид нэгэн сахиустай, багш шавийн холбоотой хүмүүс билээ.

Ийнхүү XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ-н айлчлал шашин номын их хур буусан сайхан үйл явдлаар дүүрэн боллоо.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн гэгээлэг ертөнцөөр аялуулах “Diorling” цуглуулга гарчээ

25/08/2025

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025

“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

25/08/2025

“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-д гар урлалын 200 гаруй бүтээлийг дэлгэлээ

25/08/2025

Соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

25/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.