Ангилал: Сонгодог уран зохиол

Тэртээх 1999 оноос өдийг хүртэл “Техникийн Дэвшилд Хамтдаа” уриатайгаар Япон авто машины сэлбэгийн бөөний худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар авто машин эзэмшигч жолооч нарын талархалыг хүлээж 2013 оны шилдгийн шилдэг “Авто Засварын Төв”-өөр шалгарсан “Форвард Моторс” компани нь намар өвлийн үйлчилгээгээ хэдийнэ эхлүүлжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Уг тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран зохион байгуулна.

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр 12.00 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

СУИС-иас санаачлан Нийслэл, дүүрэгтэйгээ хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг “Хотын гудамж, Миний баяр” 10 дугаар сарын 11-нд буюу өнөөдөр Анкарагийн гудамжнаа болох гэж байна!

Энэ өдөр 12.00 цагаас 17.00 цагийн хооронд:СУИС-ийнхан бид хот нийслэлийн соёлд өнгө, хөг нэмж, нийгэм, хүмүүсийн амьдралд ёс ухаарал хайрлана.

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд давалгаалж байгаа хамгийн үр дүнтэй төсөл болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Өмнө нь зохион байгуулагддаггүй байсан унадаг дугуйн парадыг тогтмол зохион байгуулж байгаа юм. 2012 онд Чингисийн талбай дээр залуус Унадаг дугуй хийсэн бөгөөд 2013 онд Зам гэсэн үг бичиж төр засагт унадаг дугуйн зам хэрэгтэй байгаа дуу хоолойгоо хүргэсэн юм. Мөн залуус энэ оны 8-р сарын 25-н буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр МЗХ-ны гадаа талбайд унадаг дугуйгаа шатааж хүртэл дуу хоолойгоо өргөж байсныг санаж байгаа болов уу.

Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялаж байгаа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна. 4 сарын өмнө яг 6-р сарын 7 буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан тэрээр өчигдөр гэрийн зүг жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гурав хоногийн өмнө гарсан бөгөөд Төмөрбулаг сумын нутгаас Шинэ идэр сумын нутгаар явж Жаргал сумаар дайран Архангай аймгийн нутаг руу орно гэсэн мэдээллийг ирүүллээ.

Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо.

“Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм.