Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Залуусын хөгжил-2014” чуулган амжилттай боллоо
Нийгэм

“Залуусын хөгжил-2014” чуулган амжилттай боллоо

Урлаг Урлаг22/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_65346735223602014-09-22-17-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  photo IMG_6534_zpse8cedc31.jpg

Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Оролцъё” уриан дор бүхий л үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуусаа нэгдье уриан дор Залуусын хөгжил-2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн залуучуудын холбоо нь Баянхонгор аймагт ажиллаж амьдарч байгаа нийт залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө  бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход  нь туслах, түүнчлэн нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулдаг МЗХ-ны салбар байгууллага юм.

 photo IMG_6727_zpsd9499839.jpg

“Залуусын хөгжил -2014” чуулга уулзалтыг угтаж Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуучуудын сүлд дуу хийж нутгийн залуу уран бүтээлчдээр дууллуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.

Чуулганд УИХ-ын гишүүн Д.Ганбат, ИТХ-ын дарга Д.Ширмэн, Аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнай ,МЗХ-ны гүйцэтгэх хорооны төлөөлөгчид, сум бүрээс 15 залуучуудын төлөөлөл оролцлоо.

 photo IMG_6720_zps7a73faed.jpg

Чуулга уулзалтын үеэр залуучууд өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж аймаг орон нутгийн удирдлагууд болон  Монголын залуучуудын холбоонд санал хүсэлтээ хүргүүлж., хэлэлцүүлэг өрнүүлэн Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос баримтлах хөтөлбөрийг боловсруулсан юм.  Мөн залуучуудад зориулсан урлагын тоглолт, спортын тэмцээн уралдаан, галын наадмыг зохион байгуулж Залуусаа Нэгдье уриан дор 600 гаран залуучууд нэгэн дуу хоолойтойгоор амжилттай чууллаа.

  photo IMG_6478_zps987e7b9d.jpg  photo IMG_6551_zpseb7a6721.jpg  photo IMG_6480_zps1853ea62.jpg 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.