Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Оны залуус энэ сарын 27-нд Төрийн ордны их танхимд лекц уншина
Нийгэм

Оны залуус энэ сарын 27-нд Төрийн ордны их танхимд лекц уншина

Урлаг Урлаг17/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10711362_726015787435465_1061972808_n6283101622014-09-17-15-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан МонголУлсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. 21 жилийн туршид үнэ цэнээ алдаагүй, илүү амжилттай, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа “Next Stop” наадам манай улсын хамгийн том харшийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргадаггүй.

Энэхүү наадмаас төрөн гарсан хүмүүс бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын томчууд байгаад зогсохгүй салбар бүртээ манлайлагчид тодорхойлогчид байдаг юм. 1992 онд нийгэм улс төрийн оны залуугаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн оны залуугаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч үүнээс хойш жил бүр нийгэм улс төр, бизнесийн гол эрхмүүд тодорч байсан бөгөөд 2013 оны нийгэм улс төрийн оны залуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж нар тодорч байсан юм.

 Ц.Оюундарийн хувьд “Next stop” наадмаас төрөн гарч буй 3 дахь хүчирхэг эмэгтэй болж байгаа гэдгээрээ тун ч онцлог. Харин Т.Лхагдоржийн хувьд бизнесийн салбарт аргагүй л хүлээн зөвшөөрөгдөж буй бизнесмэн гэдгээрээ олон хүн талархалтай хүлээн авдаг ажээ.

Оны залуучууд тогтсон уламжлалын дагуу залуучууддаа зориулан лекц тавьдаг юм. Энэ жилийн оны залуус тун удахгүй буюу энэ сарын 27-ны бямба гарагт Төрийн ордны их танхимд “Оны залуу” лекцээ тавих гэж байгаа юм байна.  Лекцэнд мөн байгууллагуудын шилдэг залуучуудыг урьж оролцуулна гэдгээ хэлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.