Ангилал: Сонгодог уран зохиол

Энэ зун залуусын хувьд мөрөөдөл биелэсэн зун болж өнгөрөх нь. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оныг Хөвсгөл аймгийн Залуучуудын Эв нэгдлийн жил болгон зарласан байна. Энэ хүрээнд “Оюуны элч” төсөл хөтөлбөрийг 3-р сараас эхлэн нийслэл хотноо хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд орон нутагт энэ сарын 27-оос “Эв нэгдэл-Залуусын оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт нь сум орон нутгийн хөгжилд залуучуудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг тусгах, оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд залуучуудын бодит оролцоог бий болгох, хамтдаа хөгжих гэсэн зорилготой юм.

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудыг гар бие оролцуулах ажил эрчимтэй явагдсаар байна.

Спортоор хичээллэх, тэр дотроо унадаг дугуй унах давалгааг жинхэнэ утгаар нь өрнүүлж чадаж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эрүүл мэндээ хичээж, спортоор хичээллэх сонирхолтой олон мянган залуус дэмжиж нэгдсээр байна. Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болчихвол гэсэн бодол иргэн бүрийн толгойд эргэлдэж байгаа болов уу.

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг болж 1995 онд байгуулагдаж өдгөө 1500 гаруй оюутан, суралцагчидтайгаар бакалавр, магистрын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 2018 он хүртэл Аттистатчилагдсан “Газарчин” дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилийнхээ элсэлтийг авч эхлээд байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хантайширын нуруу” хоршоотой хамтран тохижилтын ажлын төслийг 05.02-06.02-ны өдрүүдэд хийж хэрэгжүүлжээ.

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд олон ч ажлуудыг зохион байгуулаад байгаа юм.